http://www.zoofirma.ru/

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа.

 

Ногай

1290 он гэхэд Ногайн нэр хvнд туйлдаа хvрч эзэнт улсын өмнө этгээдэд орших Болгар, Сербvvд тvvнд дагаар оржээ. Телебуха хаан өөрийгөө ямар ч нэр хvндгvй нэгэн болж хувирахыг зvгээр хараад суусангvй. Ногайн эсрэг цэрэг авч мордоод хиар цохиулав.

Оршил. Ногайн өмнөх үеийн Алтан-Орд

 (Монгол угсаатан Орос нутагт)

1227 онд Чингисийн ууган хvv Зvчи нас барав. Каспийн болон Арал тэнгис орчмын газрууд Зvчийн хөвгvvд болох Орд, Бат, Шибан нарын эзэмшилд байсан аж. Энэ нутагт амьдардаг байсан ирано-ари угсааны Аланууд, турк угсааны Кумануудыг Зүчийн хөвүүд хувааж авчээ.

1236, 1242 онуудад Зvчийн удамын ноёд Европыг дайлаар мордож, замдаа тааралдсан бvх армийг хиар цохисноор Орос, Польш, Балканы хойгийг нөлөөнийхөө бvс болгон хувиргасан байна.

 (Алтан Ордны Монгол Дайчин)

1255 он хvртэл энэ өргөн уудам нутаг Бат хаанд захирагдаж, Монгол Империйн баруун хязгаар гэж тооцогдож байв. 1257 онд Бэрх хаан ширээнд суув. Кавказ нь Бат хааны vеэс Алтан-Ордын нөлөөний бvс нутаг байтал их хаан Мөнх тушаал гаргаж, Кавказыг өөрийн дvv Ил Хаан Хvлэгvд өгчээ. Бэрх хаан Египетийг эзлэн суусан Турк угсааны Мамлюкуудтай холбоо тогтоов. Иран дахь Монголын Ил Хаан улсын эсрэг эвсэл байгуулаад, улмаар хоёр талаас нь хавчин цохиж, Кавказаа буцааж авах төлөвлөгөө боловсруулав.

Ил Хааны улс ч баруун Европын Христос шажинт улсуудтай холбоо тогтоож, Лалын шашинтны эсрэг холбоо тогтооё. Египетийг хамтдаа дайрья, та нарт Иерусалемийг чинь авч өгье гэх зэргээр ятгажээ. Бэрх хааныг таалал төгссөний дараа Бат хааны ач хvv Мөнхтөмөр (1267-1280 онуудад) Алтан-Ордыг захирчээ. Византууд Алтан-Орд, Египет улсуудын хоорондох далайн замыг хааж, энэ хоёр хvчирхэг холбоотонг худалдааны аргаар боож эхлэв.

Алтан Ордын хаан Мөнхтөмөр нь Ил Хаант улсан хаан Абахайтай найрамдлын гэрээ байгуулж, Кавказын асуудал дээр Алтан-Ордын тvvхэнд анх удаа буулт хийв. Гэсэн ч ИлХааны цусан өшөөт дайсан Египетvvдтэй сайн харилцаагаа хадгалж vлджээ. Дээр нь Цагадайн хаант улстай ИлХааны эсрэг нууц гэрээ байгуулсан байна.

Евро-Азийн асар уудам нутгийг атгасан хvчирхэг 3 Монгол хаад ингэж нэгэн эвсэлд орсон нь Византийн хааныг асар их тvгшээв. Византийн хаан удалгvй арга сэдэж Мамлюкийн (египетийн) хаан Байбарсаар уламжлуулан Мөнхтөмөртэй найрамдалын гэрээ байгуулахыг хvсчээ. Египет ч Евро-Азийн уудам нутаг дахь Монгол угсаадын хаадын нэгдлийг буцааж салгах талаас нь бодож эхлэв. Байбарс Мөнхтөмөрт: - Византийн хаантай найрамд, тэд бидний хоорон дахь усан замыг нээх болно, хоюул хvчирхэгжиж байгаад, өст дайсан ИлХааны довтлон устгая гэжээ. Мөнхтөмөр Египетийн саналаас татгалзав. Мөн найрамдалын гэрээ байгуулья гэсэн Византуудад ч тодорхой хариу өгсөнгvй.

Ногай

Дээр бичсэн эгзэгтэй vе хаашаа эргэх нь мэдэгдэхгvй болж, улс төр, дипломат бодлогын хvрээнд вакуум vvсч эхэлжээ. Энэ удирдлагын хоосон орон зайг соргог олж хараад, шалмаг дэвшин гарч ирсэн хvн бол Зvчийн удамын Монгол ноён, их цэргийн жанжин Ногай байлаа.

 (Түүхэн Зураг)

Мөнхтөмөрийн назгай, сул байдлыг ашиглан тvvний өмнөөс улс орны дотоод, гадаад бодлогыг аажим аажмаар гартаа авч эхлэв. Ногай жанжин Египетийн хаан Байбарсын саналыг хvлээн авч, ИлХааны эсрэг байлдах vvрэг хvлээв. Оросын хэдэн ноёдтой хамтран Литва, Польшуудын эсрэг амжилттай дайрч зэгсэн нэр хvнд олж авав. Оросууд тvvнийг Царь гэх болов. Византийн хаан тvvнд охиноо өгөв.

1280 онд албан ёсны хаан гэгдэх Мөнхтөмөр хорлогдов. Тvvний дvv Тодмөнх 7 жил хаанчлав. Гэвч жинхэнэ эрх мэдэл Ногайн гарт байлаа. Ногай тэр vед Волга мөрний болгаруудыг хиар цохиж, Унгар, Польш зэрэг орнуудыг довтлоод байжээ.

 (Алтан ордны зоос)

1287 онд Телебуха хаан ширээнд суув. Египеттэй урьд нь байгуулчихсан байсан гэрээнд шахагдан ИлХааны эсрэг 2 удаа довтолж vзсэн боловч ямар ч амжилт олсонгvй няцаагджээ. 1290 он гэхэд Ногайн нэр хvнд туйлдаа хvрч эзэнт улсын өмнө этгээдэд орших Болгар, Сербvvд тvvнд дагаар оржээ. Телебуха хаан өөрийгөө ямар ч нэр хvндгvй нэгэн болж хувирахыг зvгээр хараад суусангvй. Ногайн эсрэг цэрэг авч мордоод хиар цохиулав. Ногай Телебуха-г Мөнхтөмөрийн хvv Тогтохд өгч цаазлуулав.

Тогтох хаан ширээнд суусан боловч Ногайн утсан хvvхэлдэй болж хувирав. Yvнийгээ ч мэдэж байсан Тогтох цэргээ авч Ногайн эсрэг байлдсан боловч хиар цохиулжээ. Тогтох зугтаж гарав. Харин ялсан Ногайн арми дотор бас л эрх мэдэл булаалдсан маргаан гарч задарчээ. Ногайн цэргийн ихэнх хэсэг нь Тогтох хаанд дагаар оров.

 (Ногайн далбаа)

1299 онд Тогтох, Ногайн хооронд шийдвэрлэх тулалдаан болж, Ногайн цэрэг хиар цохиулжээ. Ногай зугтах замдаа Орос цэрэгт алуулжээ. Гэвч тvvний байгуулсан гавьяа, баатарлаг vйлс нь домог болон vлдсэн байна. Ногайн эзэмшил нутаг тvvнчлэн анх өөрийн армийг цуглуулж эхэлсэн газар нь Алтан Ордын өмнөд хэсэгт байв. Тэр нутгийн зарим овог аймгууд өөрсдийгөө Ногайчууд гэх болжээ. Ногай хэмээх жижиг vндэстэн vvссэн тvvх ийм ажээ.

Ашигласан материал. Micheal Weiers. Die Goldene Horde. Франкфурт ам Майн

Ч.Отгочулуу 

 

zxc1263
zxc1263
Нагой3
Нагой3
zxc1262
zxc1262
Previous Next Play Pause
zxc1263 Нагой3 zxc1262