http://www.zoofirma.ru/

Зарим нь Prince of Persia, Assassin's Creed тоглоомоор мэдэх байх. Диваажингийн тухай ойлголт анх Сүмэр(Шумер) - Вавилон соёлын хүрээнд үүссэн бөгөөд хожим тэр зүгийн лалын шашин хар тамхины мансуурлаар диваажинг хүмүүст үзүүлж итгүүлж байсан удаатай.

 


Монголын "Балмад" гэдэг үг араб хэлний "Аламут"-аас гаралтай бөгөөд орос хэлэнд "Баламут" гэж орсон юм. Энэ Аламут цайз тосгоныхон тухайн үедээ Европ ба Загалмайтнуудыг хэдэн зууны турш айлгаж байсан ганц хүч. Учир нь тэндхийн хүмүүс Аламутын эзний тушаалаар үхэж, хар тамхины мансууралд үзсэн тэр диваажинд очих ганц мөрөөдөлтэй учраас эзнийхээ дуулгавартай бөгөөд юунаас ч эс буцах зарц, тагнуул, дайчид, алуурчид байв.

Энэ дийлдэшгүй Аламутыг монгол цэрэг мөхөөснөөр европ сая сэтгэл амарч, монголчууд балмад хүнийг баламут гэх болж, заримдаа оросуудыг тэгж хэлдэг байснаас орос хэлэнд оржээ. Аламут цайзынхан бүхнийг үзсэн монгол цэрэгт ч тун хүчтэй сэтгэгдэл төрүүлж, мөхөхдөө нэрээ үлдээснийг бодоход үнэхээр аймшигтай этгээдүүд байжээ. Аламут цайзыг эзлэн авахын тулд 1 жил монгол цэргүүд бүсэлж байсан гэдэг.
Судлаач Бэсүд Ч. Эрдэнэ "Их Гурвалжин" номноос