http://www.zoofirma.ru/

Манай нэрт түүхч, угсаатны зүйч Х. Пэрлээ, С.Бадамхатан нар Дархад бол эртний Монгол Таргуд аймаг мөн гэж үзсэн байдаг.
Дархадууд нь хэл, соёл, ахуйн хувьд Ойрадын бүлэгт багтдаг.


16-р зууны эхээр Ойрад Монгол аймгууд алтайг давж нүүдлэхэд Барга ,Буриад , Дархад тэргүүт улс нүүдэлээс тасарч үлдсэн байна.
Дархад түмнийг 17-р зууны эхэн хагаст Халхын баруун гарын Хотогойдын язгууртан Сэнгүн баатар хунтайж Хөвсгөл нуурын умард, баруун этгээдэд хураан дагуулж эрхэндээ оруулсан.
Хотгойдын ноёд хар Дархадыг номхон хүлцэнгүйгээр захирч байхын тулд бурханы шашин дэлгэрүүлэх зорилгоор Хотгойдын Гэндэн хунтайжийн ач хөвүүн Гэлгийг хар Дархадын ноён болгож, түүнийг Хакасын ноён хутагтын хойд дүр хэмээн зарлажээ.
Гэлэг ноён ажил хэргээ шуурхайлан эхлэж Түвдээс долоон баньд залан ирэхийн зэрэгцээ Өндөр гэгээн Занабазараас ногоон дарь эх бас бус зүйлийг залан авчирч , хар Дархадын хориод хүнийг хүчээр шарын шашинд оруулан сүм хийд барьж шашин номын ажлаа эхлүүлжээ.
Гэвч шарын шашны ёсоор лам нар мал маллаж, ан гөрөө хийдэггүй, эр эмийн ажлийг хориглож байсан нь бөө шүтлэгт ард түмний дургүйцлийг хүргэж Гэлэг ноён ч уг нутагтаа удаан байх аргагүй болон Өндөр Гэгээний өргөө тийш зугтжээ.
Ийм эсэргүүцэл бүхий байсан тул 1686 оны Хүрэн Бэлчрийн чуулганаас Гэлэг ноёныг харъяат хар Дархадын хамт Өндөр Гэгээн Занабазарт шавь болгон өргөж түүний шашин номын хүчээр бөө шүтлэгээс ангижруулах зорилго агуулжээ.
Энэ үед Галдан бошогт хаан Урианхайн (Тува) нутгийг эзлэн Халхад довтолохоор байсан тул Өндөр Гэгээн Дархадуудыг Ойрадад талтай хэмээн өөрийн ах Түшээт хан Чахундоржийн нутаг Хараа, Ерөө,Бороогийн голд нүүлгэн шилжүүлжээ.
Энэ нь 1-рт Дархадууд Галдан бошогтыг дагаж магадгүй гэж хардсан
2-рт. Манж-Оросын хилийн хэлэлцээрээр Оросууд Хөвсгөлийг авах шаардлага тавьсаныг биелүүлэн зориудаар Хөвсгөл орчмын нутгыг Орост суллан өгсөн явдал билээ.
Орос улс Байгаль нуур хавийн нутгийг эзлэж аваад Монголын нутаг руу өнгөлзөж 1676 онд Манж Чин улсын нийслэл Бээжинд сууж байсан Оросын элчин Н.Г. Спафарий эзэн хаандаа ..." Тэндээс 3 өдөрчийн газарт Хөвсгөл гэж их нуур байна.Түүнээс Сэлэнгэ мөрөн эх авдаг.Тэр хавь ой модтой, бэхлэлт суурин байгуулж болохоор газар байна"...хэмээн мэдэгдэж байжээ
Гэвч Дархадууд хэцүү гэдгээ мэдрүүлэн зарим нь Хөвсгөл дур мэдэн буцан нүүх, Өндөр гэгээн Занабазарын өргөөнд ёс бус (бөөгийн) хувцастайгаар дур таваараа орох, өргөөнд нь тамхи нэрэж, зулнаас нь асаах, үнсийг нь бурхан тахилга дээр нь цохих, Хутагтын олбог түшлэг дээр харайн гарх зэргээр аашилж байсан тул " ёс төр мэдэхгүй зэрлэг бүдүүлэг" эдгээр хүмүүсийг уг нутагтаа буцахыг зөвшөөрч байжээ.
1715 онд I Петр хаан зарлиг гаргаж ..."Енисей мөрний эх хавийн газар Оросын нутаг байх ёстой "...гэжээ. Энэ үед Манж Чин улс Монгол угсаатны сүүлчийн төр улс Зүүнгартай дайтаж байсан тул Цэвээнравдан хаан түүний хүү Галданцэрэн хаанд Оросууд туслахгүй бол өвөр Байгалийн нутгийг авч болно гэж зөвшөөрчээ. Үүний дагуу хилийн харуулыг Хөвсгөл нуурийн өмнө талд гаргаж хойд хэсгийг Оросуудад нээлттэй орхисон юм.
Энэ хилийн гэрээнд Халхын эфү Цэрэн Манжийн талыг төлөөлөн гарын үзсэг зурсан билээ. Угаасаа ч энэ нутгийг Өндөр гэгээн Занабазар Манж нарын хүсэлтээр зориуд султгаад байсан билээ.
Ингэж дээрхи тохирооны нэг хэсэг болж Хөвсгөл хавийн нутаг Оросынх болсон байна.
1716 онд Эрхүүгийн захирагчид Оросын эзэн хаанаас Хөвсгөл нуурийн эрэгт хот байгуулж ,Орос иргэдийг суурьшуулах тухай зарлиг иржээ.
Гэвч нутгийн Дархадууд үүнийг хүчлэн эсэргүүцэж 1721 онд Оросын сууринг дайран эзэлэж олон Оросыг алсаны улмаас 100 гаруй Орос эвдэрч сүйдсэн бэхлэлтээ орхин зугтаан явсан ч төд удалгүй дахин ирж сууршин хүчтэй бэхлэлт барьжээ. Үүний дараа 1778 онд хар Дархадууд Оросын сууринг дахин дайрч Хөвсгөл хавийг Оросын эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн түүхтэй билээ.

Э. Төмөр
МОНГОЛЫН ТҮҮХ ·
Join
Б. Бат Тулга · 17 January ·