http://www.zoofirma.ru/

XIII зууны үед Монголчуудын дунд 1 жил 4 сар хамт аж төрж, амьдарч байсан Антиварийн тэргүүн хамба Жиованни Дель Плано Карпини тэр үеийн Монголчуудын ааш, авирын тухай ингэж бичсэн байх юм:

 

1.Монголчууд хорвоогийн бүх хүн хэнээс ч илүү эзэндээ үг дуугүй захирагддаг, тэднийгээ маш их хүндэтгэдэг, хэзээ ч эзнээсээ урвадаггүй.
2.Монголчууд хоорондоо маргаж хэрэлдэнэ гэж бараг үгүй, зодолдох, муудалцах, бие биенээ шархдуулах явдал гаргана гэж огт байхгүй.
3.Мөн тэд нар дээрэмдэх, хулгай хийх гэж байхгүй тул эд агуурсаа хураасан гэр орон, тэрэг бараагаа түгжиж, цоожлохыг үл мэднэ.
4.Бие биеээ их хүндэлдэг, хоорондоо эвтэй найрсаг, юу байгаагаа хармын сэтгэлгүй хуваан идэцгээнэ.
5.Тэд их тэвчээртэй. Эрх танхил, булбарай улс биш.
6. Бие биенээ үзэн ядаж, өсөрхөн муудалцах явдал тэдэнд бараг үгүй.
7.Бие биедээ атаархах, жөтөөрхөх явдал тэдэнд байхгүй мэт санагдсан.
8.Тэд хоорондоо үг сөргөлдөх нь бараг үгүй, архи хэтрүүлж уусан байлаа ч муудалцах, зодолдох явдал ер гаргадаггүй.
9.Бүсгүйчууд нь их ухаалаг бөгөөд элдэв садар самуун ичгүүртэй явдал гаргасан тухай үг яриа огт сонсогдоогүй.
“МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ ; ДОРНО ЭТГЭЭДЭД ЗОРЧСОН МИНЬ” 1988 ОН Жиованни Дель, Плано Карпини ; Гильом де Рубрук
Копи.