http://www.zoofirma.ru/

Унгарын нийслэл Будапешт хотоор урсах Дунай мөрөн дээгүүр гүүр тавих барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байсан ажилчид тав зургадугаар зууны үеийн нэгэн гайхалтай бунханыг олжээ. Уг олдворт шинжилгээ хийсэн эрдэмтэдийн үзэж байгаагаар энэ нь “Хүннү” гүрний язгууртны бунхан аж.

Тодорхой хэлбэл бунхан доторх булшны хөшөө, байр байдлыг харвал “Хүн” гүрний их хаан Атиллагийн бунхан байх магадлал маш өндөр гэнэ.


Будапешт хотын “Lorand Eцtvцs” их сургуулийн түүхч “Энэ бол үнэхээр итгэхийн аргагүй хэрэг. Бид бунхнаас “Хүн” гүрний үед хэрэглэж байсан маш олон тооны зэр зэвсэг, эд өлгийн зүйлс, морины араг яс олсон. Энэ дунд солирын төмрөөр хийсэн том илд буйг домогт Атилла хааных хэмээн тамааглаж байгаа юм. Гэхдээ үүнийг батлахын тулд цаашид судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай” хэмээн мэдэгджээ. Хэдийгээр бунхан Атилла хааных биш байлаа ч “Хүн” гүрний үеийн хүмүүсийн гарал угсаа, бие физиологийн онцлог зэргийг судалж тогтоох ач холбогдолтой үнэлэшгүй олдвор аж.

“Бурхны ташуур” гэгддэг Атилла хаан манай эрний 434-453 онд Төв Азийн нүүдэлчин түмний “Хүн” их гүрнийг захирч байсан юм. Төв Азийн нүүдэлчин монголчуудын өвөг дээдэс болох хүннүчүүдийн их удирдагч тэрбээр Ромын эзэнт гүрнийг баруун, зүүн талаас нь олон талаас нь дайрч байсан бөгөөд Ромын эзэнт гүрний задарлыг хурдасгасан хүчирхэг удирдагч хэмээн түүхэн тэмдэглэгдсэн байдаг аж. Мөн унгарчуудын дунд Атиллаг улс орныг нь үндэслэгч хэмээн үздэг хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд уг олдвор Атилла хааны гарал угсааны талаарх эргэлзээг тайлахад дорвитой нэмэр болно гэж эрдэмтэд үзэж байгаа талаар http://worldnewsdailyreport.com мэдээлсэн байна.