http://www.zoofirma.ru/

Чингис хаан мандаад түүнээс хууль дүрэм ёс бүхүй болж, ард иргэний байгуулалтыг арван, зуун, мянган ,түмэн болгон зохион байгуулж бас ч элдэв мэргэн аргаар удирдан засаж, ёс журамтай болгосон бөгөөд түүнээс хойш Чингисийн 85 онд Монгол газраар явсан Европын жуулчин Монголын тухай өгүүлсэн нь:
Монголын дотор хэрүүл тэмцэл ба хүний амийг хорлох явдал огт үгүй, харилцан эелдэг найрамдуу, хэрэг зарга ховор, хулгай дэрэмчингүй учир аливаа юм ба авдар зэргийг цоожгүй гадна тавина.


Хааяа мал алдах зүйл байвч олсон хүн нь хадгалж байх буюу эс бөгөөс уг эзэнд нь эргүүлэн тушаана хэмээсэн бөгөөд Чингисийн үед байсан Нанхиадын Мин Хун хэмээх эрдэмтэн өгүүлсний дотор Монголын дотор хэрүүл тэмцэл байсныг үзсэнгүй хэмээсэн ба бас Арабийн нэгэн бичгийн хүн Монголын дотор морины хулгай байсангүй хэмээн бичсэн байна хэмээжээ.
Монголчууд нэг нь нэгнийг хүндэлж, хоорондоо эвтэй, найрамдалтай, хоол идэшээ хуваалцан идэлцэнэ.
Хоёр гурав хоног хоол идэхгүй явавч цатгалан мэт дуулж наадах зэргээр ер бачимдахгүй, халуун хүйтнийг сайнаар өнгөрүүлж чадна.
Харилцан нэгэн нэгэндээ муу санах, хордох явдалгүй, чадах чинээгээрээ биэ биесэд тусалдаг гэж тэмдэглэн үлдээжээ.
Монголын товч түүх 1934 он
Чингис хааны 772 он.
А.Амар