http://www.zoofirma.ru/

Суу алдар нь хэдэн зуун дамжин яригдах Миний Монголын цөс ихт аавын хүү, Олноо өргөгдсөн Монгол улсын гадаад хэргийг захиран шийтгэх яамны тэргүүн сайд Чингис хааны алтан ургийн цагаан яст үр Эрдэнэ дайчин хошой Чин ван Минжиддоржийн Ханддорж сүйх тэрэгний хажууд алхаж явна даа‬. Энэ фото зургийг 1913 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Их Хүрээнд Майдар эргэх ёслолын үеэр авчээ.

Норвегийн аялагч Оскар Мэймэн авсан энэ зургийнхаа тайлбарт үйл явдлыг огноог тодорхой бичээд, Богдын сүйх тэргийг чирч яваа лам нарын дэргэд бараа болон яваа Ханд ван (Hanta wang), Далай ван (Dalai wang) хоёр гэжээ. Олноо Өргөгдсөн Монгол улсын Гадаад явдлын яамны тэргүүн сайд Чин ван Ханддорж, Цэргийн яамны тэргүүн сайд Эрдэнэ Далай ван Гомбосүрэн нар одоогоос 108 жилийн өмнө ийнхүү гэрэл зурагт мөнхрөн үлджээ.‬‬