http://www.zoofirma.ru/

XX зууны Монголын их соён гэгээрvvлэгч, зохиолч, их бичгийн хvн, дуун хєрвvvлэгч, хэл шинжээч, тvvхч, угсаатан судлаач их эрдэмтэн Бямбын Ренчингийн голомт сахих ганц хvv Р.Барсболд энэ удаагийн "Хэний хэн бэ?" буланд уригдлаа. Тусгаар тогтнол, аялгуу сайхан эх хэлнийхээ тєлєє амь амьдралаа зориулж, цогтой тэмцэж явсан буурал эрдэмтний тухай энд нуршаад илvvц биз ээ. Сахалгvй л болохоос аавтайгаа усны
дусал шиг адилхан Р.Барсболд гуай vлэг гvрвэлийн Барсболд гэдгээрээ алдаршсан нэгэн.

Коммунист дэглэм дор, хvнд бэрх хавчлага, мєрдлєгийн дунд єнгєрсєн тvvний бага насны дурсамж бусадтай адил гэрэл, гэгээтэй байгаагvй. Тийм ч учраас єнгєрсєн тvvх, нэг намын дарангуйллын хэцvv бэрх он жилvvд тэдний амьдралд насаар нь хар сvvдэр vлдээж одож.
-Юуны ємнє цаг зав гаргаж, "Хэний хэн бэ?" буланд ярилцлага єгч байгаа танд уншигчдынхаа ємнєєс талархаж байна. Еншєєбvv Бямбын Ренчин гэдэг гурван vг бидний хувьд юунаас ч илvv ойрхон, хvндтэй сонсогддог алдар. Энэ овог, удмын vvх тvvх, сурвалжийн талаар яриагаа эхэлье?
-Би тийм сvрхий нарийн, ширийнийг мэдэхгvй юм. Гэхдээ ааваас сонсож байснаа хэлье. Еншєєбvv бол уг нь нэг омгийн нэр шvv дээ. Еншєєбvv овгийнхон одоо зvvн тийшээгээ нэлээн байдаг юм билээ. Уг нь Чингисээс ємнєх vед байсан омог.
Яагаад гэвэл Хятадын судар бичигт тэмдэглэгдсэн байдаг юм. Чингисийн vеийн Монголчууд одоогийнхоос их єєр байсан. Єєр ч байсан учраас тийм том гvрнийг бий болгож явж. Хэдий одоо vеийн Монголчууд мундаг ч Чингисийн Монголчуудын юунд ч хvрэхгvй гэдгийг хvлээн зєвшєєрєх нь зvйтэй. Судлаачдын яриагаар мянгаад жилийн дотор улс vндэстэн єєрчлєгддєг юм байна, бvх талаараа. Ухаанаараа ч тэр. Тийм ч учраас бид ийм баян, дэлгэр оронд ард тvмнээ сайхан амьдруулж чадахгvй удирдагч нартай хэдэн зуун жил болж байна.
-Та сахалгvй л болохоос аавтайгаа их адилхан юм. Та аав, ээжээсээ хэдvvлээ вэ? Их эрдэмтний vр, ач одоо чамгvй єнєр болоо биз. Их эрдэмтний авьяасыг євєлсєн нь бий юу?
-Дєрвvvлээ. Би дээрээ гурван эгчтэй, айлын отгон нь. Хоёр эгч маань эндээ байгаа. Бага эгч маань єєд болчихсон. Vр ач олон, заримыг нь би мэдэхгvй шахуу. Авъяасын тухайд бий л байх гэж найдаж байна. Илрээгvй л болохоос. Яг мэргэжлийг нь євлєсєн хvн одоохондоо байхгvй.
-Та чинь Б.Ренчингийн хvv гэхээсээ илvv vлэг гvрвэлийн Барсболд гэдгээрээ алдаршсан. Одоо ч vлэг гvрвэлтэйгээ ноцолдсоор л явна уу?
-Тэгэлгvй яахав. Монгол vлэг гvрвэлийн талаар дэлхийд дээгvvрт єрсєлддєг. Багагvй ч хувь нэмэр оруулсан байх гэж бид бахархаж байдаг юм. Манай аав ч гэсэн vлэг гvрвэлийг сонирхдог байлаа. Намайг палеонтологич болоход аав нєлєєлсєн. Бага байхад тэр vеийн их алдартай Ромер гэдэг профессорын хэвлээр явагчдын тухай маш мундаг сурах бичиг авчирч єгсєн юм. Тэр vед тийм ном олохын аргагvй цаг vе байсан. Урд хєрштэйгээ харилцаа муутай, баруун, зvvнээс харилцаа нээлттэй биш. Тийм vед аав маань тэр номыг захиж авчруулж байсан даа. Тvvнийг шуудангаар ирэхэд шалгаж, нягтална. Одоо бодоход манай тєр засаг их аймхай байсан юм уу даа. Байр суурь нь ч их муу. Манайх ч бай, Зєвлєлтийн ч тэр. Уначих болов уу гэж их айдаг байсан юм уу.
Аавыг маань гадаадаас ном захиалахад ном, захиаг нь хvртэл замаас нь авч, нууцаар шалгадаг байсан юм. Аав номыг их шvтдэг хvн байлаа. 20-р зуунаар номын соёл vндсэндээ алга болж байгаа. Одоогийн залуусыг ном уншихгvй байна гэж зэмлэх ч аргагvй л дээ. Єєрєєр хэлбэл vзэж харах юм ихтэй болчихлоо, интернет гэж том орон зай гарч ирлээ. Дургvй хvнийг сургаад ямар ч нэмэр байхгvй гэж аав маань их ярьдаг байлаа. Албадан сургалтаар хvн олигтой vр дvнд хvрдэггvй, харин єєрєє сонирхвол хvн юуг ч сурч болно. Муу багштай, техник нь хоцрогдсон, хугархай харандаагаар бичсэн ч гэсэн сурна гэж ярьдаг байсан нь их тод vлдэж
-Та чинь нэг хэсэг vлэг гvрвэл зарсан хэл аманд орооцолдов оо?
-Би юунд ч орооцолдоогvй. Манайхан чинь хэрэгтэй, хэрэггvй юм их ярих дуртай хvмvvс шvv дээ. Тvvнчлэн манайхны мэргэжил нэгтнvvдээс тийм яриаг зориуд vvсгэж, миний нэр тєрийг гутаах гэсэн байх. Би ийм юмтай их дайралдаж явна. Эхлээд ардын дайсны хvv байсан. Vvнийг би балчир байсан болохоор тєдийлєн сайн мэдэхгvй, эгч нарынхаа ярианаас мэддэг. Ардын дайсны гэр бvл, vр хvvхэд гэдэг ямар хvнд байсныг одоо vлдсэн цєєн хэдэн хєгшчvvл, тэдний vр хvvхдvvд нь мэднэ. Тухайн vед хvvхэд байсан болохоор ийм л байх ёстой юм байх гэж боддог байлаа. Дараа нь эргээд бодоход ард тvмнийхээ тєлєє юу ч хийж чадахгvй байгаа тєр засгийг хараад уур хvрдэг дээ. Монгол бол Хятад эсвэл Орос биш шvv дээ. Энэ 2 их гvрэн чинь цаанаа єндєр vvрэг, хариуцлагатай ажил хvлээдэг байсан байх. Хятад хvн амаа тэрбум л гэдэг. Vнэндээ хэн ч тvvнийг тоолж чадахгvй шvv дээ.
Энэ их хvн амыг тэжээх, амьдруулах vvргийг тэд хvлээдэг. 2.5 сая хvн амтай Монгол бол нэг их ядрахгvй шvv дээ. Би их сайн санаж байна, 90-ээд оны vе бvх юм картын системд ороод яг л дайны vе шиг хэцvv цаг байлаа. Яг тэр vеэр манайхны хэдэн ардчилсан vзэлтэй залуучууд НVБ-д Монгол хэцvvдэж байна, идэж, уух юмгvй боллоо, туслаач гэж хандсан юм. Тун удалгvй хариу нь "Танайх 2 сая гаруй хvн амтай, 25 сая /тэр vеийн байдлаар/ малтай. Гэтэл Африкт хэдэн арван сая хvнтэй, мал байхгvй, талх, тариа байхгvй, гантай, иргэний дайнтай, бvр баларч, хатаж, vхэж байгаа улс байна. Бид тэднийг яая гэж байхад та нар юу ярьж байгаа юм бэ? Тийм єргєн уудам нутагтай, байгалийн баялагтай, хvн ам цєєн, єдий, тєдий малтай оронд ингэж амьдарч байгаа нь та нарын л буруу. Та нарт тусламж єгєх аргагvй юм. Харин ч та нарыг зэмлэмээр байна" гэсэн утгатай хариу єгсєн юм шvv дээ. Тэгээд би боддог юм л даа, ухаантай Монголчууд нь Чингисийн vед л байсан байх.
Тэд нь устаж, алга болоод хэдэн зуун жил Монголчууд зовж, зvдэрч явна. Бичгийн их соёлтой, он удаан жилийн тvvхтэй, тухайн vед тийм том тєр байгуулсан ард тvмэн цєєн хэдэн зуун жилийн дараа ингэтлээ хоосорч, доройтно гэдэг дэлхийн тvvхэнд байхгvй vзэгдэл. 19, 20-р зуун гэхэд Монгол vндэстэн устаж, байхгvй болж байсан шvv дээ. Vvнд гадны нєлєє их байсан. Чингисийн vед эзлэгдэж явсан улс, vндэстнvvд ийм байдлаар л Монголчуудыг дарж, vгvй болгоё гэж бодсон байх. Туйлдаа хvртлээ ядарчихсан, євчиндєє баригдчихсан, юу ч хийж чадахгvй болтлоо шалчийчихсан ард тvмнийг Оросууд босгосон нь vнэн. Энэ бол Оросуудын гавьяа юм.
-Их эрдэмтний хойморт єссєн бага насныхаа дурсамжаас хуваалцаач. Айлын отгон, ганц хvv нэлээн эрх дураараа байсан биз?
-Их эрдэмтэн гэдгийг би тэр vед мэдэхгvй шvv дээ. Мэдэхийн ч арга байхгvй. Эгч нар ч мэддэггvй байсан. Хєшєєнийх нь нээлт болсон єдєр одоогийн Ерєнхийлгєгч, тэр vед их хурлын дарга байсан Н.Энхбаяр их сайхан vг хэлсэн юм. Тэндээс буцаж явахад том эгч Нямаа маань "Чи бид 2 их хvний дэргэд єссєнєє одоо л мэдэрч байгаа биз дээ" гэж хэлж байсан юм. Бага байхад аав маань байнга л юм бичээд сууж байна. Тиймээс их хvний дэргэд єсч байна гэхээс илvv бид нийгмийн бололцоотой орчноос хасагдсан хvмvvс юм уу даа гэсэн ерєнхий мэдрэмж тєрдєг байсан.
-Таны аав оюун санааны хувьд хэлмэгдэж, хавчигдаж, хvнд амьдрал туулсныг мэднэ. Тэр бvхэн гэр бvл, vр хvvхдvvдэд нь хэр мэдрэгддэг байв?
-Мэдрэгдэлгvй яахав. Багаасаа ардын дайснуудын бэлтрэгvvд гээд нэг хэсэг явлаа. Дараа нь хувьсгалын эсэргvv, vндэсний vзэлтний эсрэг гэдэг болов. Одоо энэ vг их хол хєндий, энгийн сонсогдож байвч тэр vед хамгийн муу нэр, аймаар vг энэ байлаа. Явцуу vзэл шиг аймаар зvйл байхгvй шvv дээ. Тэр vеийн манлай намын vзэл. Одоо тэр нэрийг нь зvvсэн нам нь энэ нэрийг vлдээгээд байдаг. Би vvнийг vнэхээр ойлгодоггvй. Яах гээд байгаа юм. Нэг муухай жишээ ярьчих уу. Жишээлбэл, бидний vзэн яддаг нацист нам, фашист нам гэж байлаа шvv дээ. Уг нь бол Германы ажилчны социалист нам. Улаан тугтай. Муугаар ярьвал МАХН гэдэг чинь vvнтэй л адил зvйл шvv дээ. Ангийн тэмцлээсээ татгалзсан, пролетарийн дэглэмээ нураасан, тэгвэл нэрээ солихоос юунд нь айх юм.
-Дээр vед эсэргvvний хvvхдvvд хамаагvй сургууль соёл сургадаггvй байсан?
-Тиймэрхvv тал байсан. Гэхдээ суларч байсан л даа, vндсэндээ. Большевик гээд ард тvмнээ иддэг залуу vеийн хурц шvдтэй махан идэшт vлэг гvрвэл шиг айхтар vе нь єнгєрч байсан юм. Би Москвад сургууль тєгссєн. Єєр хаашаа явахав. Уг нь Америк явах гэж зvтгээд дийлээгvй юм аа. Америкийн vлэг гvрвэл судлаач нэртэй эрдэмтэн намайг урьсан юм. Миний тэр асуудлыг хэлвэл та нар итгэхгvй л дээ. Тэр vед гадаад явах асуудлыг Намын тєв хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар оруулж хэлэлцэж байж шийддэг байсан юм. Хожим би 80-аад оны vед хvрээлэнд захирал болоход мєн л тэдний хурлаар орж батлагдана. Хєгийн инээдтэй байгаа биз. Нарийн бичгийн дарга гэдэг чинь их том албан тушаал шvv дээ. Гэтэл нэг муу жижигхэн академийн жижиг дарга нарын асуудал авч хэлэлцэж байдаг. Улс орны хєгжилтэй холбоотой єдий, тєдий асуудал байхад шvv. Vvнийг хvмvvс засч болно гэж ярьдаг. Vгvй. Тийм социализм, Зєвлєлтийн хандлагатай социализмыг засч болдоггvй юм. Хvний нvvртэй социализм гэдэг. Энэ бол зvvд. Хvний нvvртэй социализм гэж байдаггvй юм. Мангасын нvvртэй социализм гэж бий. Vvнийг бид vзсэн.
-"Мангаа Догийн эцсийн зvvд" гээд таны аавын айхтар єгvvлэг байдаг. Тэр их эрдэмтний туулсан амьдралын нэг хэсэг байсан байх. Тэр цагийг эргэж дурсахад таньд их хvнд байдаг бололтой юм?
-Vнэхээр тэр Мангаа Догийн эцсийн зvvд чинь миний аавын туулсан амьдрал гэдэг vнэн шvv. Сэтгэл хєндvvрлэлгvй яахав. Зvгээр нэг тайван байдлаар дуугармааргvй байдаг юм. Ийм ч учраас би энэ намын нэрийг ч хєндчихлєє л дєє. Уг нь бол нэрээ єєрчил гэх эрх ч байхгуй. Гэхдээ иргэний хувьд ярьж байна.
-Б.Ренчин гуай айхтар мэдрэмжтэй, бэлэн цэцэн vгтэй хvн байсан. Тэр бvхэн нь єдгєє ардын аман зохиол адил афоризм болон vлджээ. Гэртээ бас хошигнох уу?
-Тэгэлгvй яахав. Гэртээ ч бас тийм байна. Их хєгжилтэй хvн байсан ш дээ. Ажил, зовлон, дарамтаасаа хєндийрчихєєрєє их хєгжилтэй, их сонин, шогч хvн байсан юм. Ажил дээрээ ч дургvй нь хvрэхээр тэр vеийн дарга нарын тухай айхтар хурц хошин юм ярьдаг байсан гэнэ лээ. Єнєєдєр монгол хэл, бичгийн соёл гэж ярьж байна. Тэр vед ингэж ярьвал буруутна. Монгол хэлийг хоцрогдсон, феодализмын vеийн хэл гэж шvvмжилж бvр "Vнэн" сонинд бичиж байлаа шvv дээ. Єєрєєр хэлбэл, бид хоёрын одоо яриад сууж байгаа энэ хэл хоцрогдсон, феодализмын хэл юм байна, тэр vеийнхээр. Монгол хэлийнхээ уран, тансагийг мэдэрдэг хvнд vvнийг уншихад ямар байсан бол? Бодоод vз дээ. Vvнийг мэддэггvй, хєнгєн ханддаг хvн бол за яасан ч яахав, тийм л юм байгаа биз гээд єнгєрнє биз. Тэгж чадахгvй, "Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл" гэдэг хvн vvнийг сонсчихоод энэ дэлхийд, ийм хvмvvсийн дунд яаж амьдарна даа л гэж бодож амьдарч явсан. Их тэрсэлдэж, зовж, vнэхээр хэцvv амьдарч байсан даа, аав минь.
-Амьдралынх нь сvvлийн мєчид та дэргэд нь байж чадсан уу? Бурхан болохдоо ч гутрангуй байсан байх?
-Байсан. Євчтэй байсан юм. Гутрангуй байлгvй яахав. Сvvлийн хэдэн жил их олон удаа "Цаг бага байна, хийх юм, бичих юм их байна. Би амжихгvй л болчих болов уу" гэж их ярьж, зовниж байсан даа.
-Аав тань хvvхдvvддээ хэр хатуурхдаг байсан бол? Зааж сургасан, хэлж захисан vг нь одоо ч сэтгэлд байдаг биз?
-Аав ярьж, хэлж биш байгаа байдлаараа биднийг хvмvvжvvлдэг байсан санагддаг. Бидэнд хааяа л сурах хэрэгтэй, их унших хэрэгтэй гэж хэлдэг байсан. Номыг жаахан ураад, хуудсыг нь нугалаад муухай болгочихвол vнэхээр их дургvйцдэг байж билээ. Номонд vнэхээр хайртай. Дахиад нэг муу дурсамж сєхєхєд єєрийнх нь бичсэн, Монгол хэлний зvйн талын 4 дэхь ботийг нь шатаасан шvv дээ. Энэ ШУА-ийн хvрээлэн дээр шатааж байсан тvvхтэй. Гэхдээ хvрээлэнгийн академич, эрдэмтэн биш тєр засгийн vvрэг даалгаврыг их дуртай биелvvлж байсан хvмvvс шатааж байсан юм. Одоо ч амьд, сэрvvн байдаг гэсэн.
-Их эрдэмтний намтар тvvх, бvтээлийг бид сайн мэднэ. Харин арын албыг нь авч явсан хvний талаар тэр бvр мэддэггvй. Хvчирхэг эр хvний ард 2 дахин хvчирхэг эмэгтэй байдаг гэж vг бий. Таны ээж эрдэмтнээс дутахгvй ухаалаг, цэцэн цэлмэг хvн байсан гэж би сонсож байсан юм байна?
-Vнэхээр сайхан хvн байсан. Ээж маань нэгдvгээрт, залуудаа их гоё эмэгтэй байж. Бараг мисст орохоор шахуу. Тэр vед нь сонинд зураг хєрєг нь гарч байсан юм билээ. Ийм гоё Азийн эмэгтэй байна гэж. Их ухаантай хvн байсан даа. Орчуулагч мэргэжилтэй. Тавь нэлээн гарсан хойноо, тэтгэвэрт гарсан байхдаа англи хэлний курсэд суралцаж тєгсч байсан. Ємнє нь бага сага гадарладаг байсан л даа. Ном зохиол их сайн мэднэ. Оросын хаадын тvvхийг их сайн мэднэ. Бvvр их сайн ярина. Би одоо ч сайн ялгахгvй байх. Александр II, III гээд жаахан тєєрнє байх. Ээж бол их сайн мэднэ.
Тэгээд тийм хvнд амьдралыг туулж, гучин долоо, найман онд нялх хvvхдvvдтэй vлдээд, ажлаасаа хєєгдєєд бvр цэргийн дотуур хувцас оёж байсан шvv дээ. Нэг хар гэрт амьдарна. Гэхдээ шантраагvй. Эмэгтэй хvн гэдэг эр хvнээс айхтар сэтгэлийн хаттай байдаг юм билээ. Нэг дурсамж ярихад 20-иод оны сvvлээр ээж нэг Москва орж. Тэнд нэрт Монголч эрдэмтэн Козловтой таарсан юм байна. 20-иод оны vед Семековтой Монголд ирж байсан хvн. Семековыг мэднэ шvv дээ, манай С.Зоригийн хєгшин аав нь шvv дээ. Дараа нь Монгол явсан тухай нь ном гарсан юм. Ээж тэр хэдэн Монголчуудаас ганц уншсан хvн нь байж. Тэгээд Козловт ярихад баярлаад, нулимс унагасан гэдэг. Тэгээд баярласандаа ээжид александр чулуун шитгээтэй бугуйвч бэлэглэсэн нь ээжид байдаг байлаа.
-Таны 2 хvv, Б.Дэнзэн, Б.Лигдэн нарыг манай уншигчид андахгvй. Б.Дэнзэн гуай євєєгийнхєє болоод С.Зориг агсны хєшєєг барьсанаар нь бид сайн танина. Б.Лигдэн гуай МУИС-ийн Герман хэлний тэнхимийн эрхлэгч байсан. Одоо хvvхдvvд тань хаана байгаа вэ?
-Эндээ байгаа. Лигдэн манайхан, судалгаа шинжилгээний хєдєє хээр явах асуудлыг зохицуулж байдаг хvн. Надад их тус болдог юм. Уг нь хоёулаа багаасаа говиор их явж байсан хvvхдvvд. Дэнзэн одоо Бээжинд байгаа. Дэнзэн их айхтар. Тvvх их сайн мэддэг юм. Тvvх мэдэхдээ боловсронгуй Хятад хvнтэй Хятадынх нь тvvхийг яриад сvvлдээ цаадах нь юу билээ гээд vлдэж байсан удаа олон доо. Цаадуул нь vгээ бардаг юм гэсэн. Дэлхийн тvvх их сайн мэднэ. Би бvр гайхдаг юм. Дэнзэнгийн уншсан номыг би ч бас уншсан. Тэгэхдээ Дэнзэн шиг тийм айхтар нарийн ширийн мэддэггvй.
-Чех гэргийтэй, Чехэд амьдраад байсан буурь сэлгэжээ. Та ч Чех, Монгол хоёрын хооронд жим гартал нисээ биз?
-Гэргий нь Монголч эрдэмтэн. Их сайн монгол хэлтэй. Одоо Чехэд суугаа ЭСЯ-нд нэлээн том алба хашиж байгаа. Би Чехэд нэг л удаа очсон. Хэдий би дэлхийгээр нэлээн явсан ч гэсэн Чехэд ноднин л анх удаагаа очлоо.
М.Уранчимэг