http://www.zoofirma.ru/

Мөнх тэнгэр Хятад улсын туйлширсан тансаглал, биеэ тоосон ихэмсэглэлийг цээрлэн орхин одлоо. Харин би, хойд зүгийн зэрлэг онгон нутагт амьдрагч, бусдаас онцгой хүсэл тачаалтай бус юм. Би тансаглалыг үзэн яддаг бөгөөд даруу зохистой хэрэглээг даган мөрддөг. Надад нэг л хувцас, нэг л хоол бий. Би жирийн малчидтайгаа адил хүнс хэрэглэн, тэдэнтэй адил навсархай хувцас өмсдөг. Би ард түмнээ өөрийн хүүхдүүд гэж үздэг бөгөөд авьяас билэг дүүрэн нэгнийг эн зэрэгцэх ах дүүгээ шигээ санадаг.

Бидний үндсэн зарчим нэг бөгөөд бие биенээ ташуурдах зүрх зориг үргэлж эвлэлдэн нэгтгэдэг. Цэргийн сургуулилтанд би үргэлж урд нь дагуулж жинхэнэ тулаанд хэзээ ч хойно суудаггүй. Долоон жилийн дотор би агуу их амжилтыг бүтээж, бүтэн дэлхийг нэг гүрэн дор нэгтгэж чадлаа. Би онцгой өвөрмөц чанартай нэгэн биш юм.
Гэхдээ Kин улсын төр тогтворгүй учраас Мөнх тэнгэр намайг хаан ширээнд (Кин улсын) залархад тусалж байна. Өмнөд нутгийн Сүн улс, хойд зүгийн Хүй, зүүн талын Хиа ба баруун хязгаарт орших зэрлэгүүд бүгд миний ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө. Миний харж буйгаар эртний үеийн Шан Юүгаас хойш ийм зах хязгааргүй гүрэн байгуулагдаж байгаагүй билээ. Хэдийгээр миний энэ дуудлага өндөр ч, надад ноогдсон үүрэг бас хүнд юм. Миний засаглалд ямар нэгэн зүйл дутагдаж буйг би эмээж байна. Гол усыг гатлахдаа бид завь залуур хийдэг. Түүнтэй адил бид ухаант мэргэдийг урин, их гүрнээ жолоодох туслах зөвлөхийг сонгодог. Хаан ширээнд заларсанаасаа хойш би өөрийн ард түмнийг удирдах жолоог зүрхэндээ тээсэн билээ. Харин гурав (kung) ба есийн (k’ing) байрыг эзлэх зохистой хүнийг олж чадахгүй байна. Энэ учир тохиолдолын улмаас би эрэн сурвалжлан, эрхэм багш таныг үнэнийг нэвтлэн, зөв замыг сонгон туулж явааг дуулан сонслоо.
Ихийг суран өнөр туршлага хуримтлуулсан эрхэм таны хуулийн судалгаа агуу билээ. Таны дархан оюун тунхаглал болсон. Та эртний мэргэдийн нугарашгүй зүй тогтолыг хадгалан түгээгч. Таны бүтээл цуутай алдартны авьяас билэг бүхий. Та урт удаан хугацаанд хад чулуун дунд, энэ ертөнцөөс холдон амьдарсан. Гэвч таниас хүмүүс оюун ухааны эдгээрлийг, үхэшгүй мөнх бурхдын замд зогсох үүл адил, үй олноор олж авч байна. Таныг дайн дууссаны дараа Шан туны ойролцоо хуучин буйрандаа байрлаж буйг дуулсан, таны талаар би үргэлж боддог. Вэй голын эргээс нэг л тэргээрээ буцаж, хулсан урцандаа урих урилгыг гурвантаа хэлдэг талаар мөн мэдэх билээ.
Гэвч би яах билээ? Өндөр уулс, өргөн уудам тал нутаг бидний тасалж, би таньтай уулзаж чадахгүй байна. Би зөвхөн хаан ширээнээсээ буун, хажуулан хүлээж чадна. Би мацаг барин, биеэ угаалаа. Эрхэм таныг дагалдан хүргэхээр би өөрийн хиа Ли Чунг Лүүг илгээлээ. Мянган бээрийн замаас бүү бэрхшээгээрэй. Эрхэм таны гэгээн алхалт хийгдэнэ гэж би хүснэм. Элсэн цөлийн цар хүрээг бүү бодоорой. Өнөөгийн нөхцөлд амьдарч буй хүмүүсийн үйлийг эмгэнэн тунгаан, эсвэл миний биеийг нигүүлсэн энэрч амьдралыг сахих арга билгээ дамжуулан олгооч.
Би өөрийн биеээр танд үйлчилнэ. Эрхэм та өөрийн мэдлэг оюунаас өчүүхэн хэмжээг миний биед үлдээнэ гэж найднам. Надад нэг л үг хэлэхэд би аз жаргал дүүрэн байна. Эл захианд өөрийн бодлоо би товчоор өгүүллээ. Эрхэм таныг болгоон соёрхон гэж найдна. Агуу Даогийн зарчмыг нэвтлэгч, зөв бүхнийг энэрэн тэтгэгч, эрхэм таныг олон түмнийн хүслийг сөрөн зогсохгүй гэж бодож байна. /Тавдугаар сарын 15 1219 он/
1220 онд Чанчун бумба Чингис хааны дуудснаар Алтан пайз өвөртлөн түүнтэй уулзахаар 19 туслахаа дагуулан хойт зүгт хөдөлжээ. Бээжин хавьд иртэл Чингис хаан өрнө зүг мордсон тухай сонссон байна. Хойноос нь нэхэж явсаар 1222 онд Чингис хааныг Хималайн уулын салбар уул болох Хиндү Күш ууланд (одоогийн Афганистан) өргөөлж байхад нь уулзсан.
Энэ зуур Их хаанд захидал явуулсныг танд толилуулья.
“Ши хиа хиэнээс гаралт, Даогийн үнэнч дагагч Чанчун би хол нутгаас хамгийн эрхэм тушаалыг хүлээн авлаа. Далайн эрэг дагуух олон түмэн бүгд авьяас билэгтэй бус гэдгийг би тэмдэглэн хэлье. Миний энэ бие ертөнцийн үйлд мөхөс бөгөөд Даог бүрэн судлаж гүйцсэнгүй. Гэхдээ би олон талаар хичээнгүйлэн оролдсон.
Миний нэр алдар хаант улсаар түгэн тархсан ч миний оюун ухаан энгийн бусад ардаас дээрдэх зүйлгүй. Би өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн хараад өөрөөсөө хэчнээн ичнэ. Миний сэтгэлд нуугдсан бодлыг хэн мэдлээ? Урд өмнө би өмнөд нийслэлээс болон Сүн улсаас хэд хэдэн урилгыг хүлээн авсан ч, хүрч очоогүй ээ. Харин одоо, Луу ордны (Монгол хааны ордныг нэрлэж байна) эхний дуудлагаар, би бэлэн.
Яагаад гэвэл, Би эзэн хаанд Мөнх тэнгэр эртний цагт ч одоо үед ч үзэгдээгүй эр зориг, мэргэн оюун ухааныг заяасан гэж дуулсан. Сүр жавхлант гал цогийг тань шударга ёс мөн дагадаг. Хятадын ард түмэн болон харийнхан бүгд эзэн хааны ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө.
Эхэндээ би ууланд бүгэх, далайд зугтахын (арал руу) алиныг нь шийдэж чадахгүй байсан ч тушаал сөрөхийг зориглосонгүй. Би цас, мөсийг зориглон гэтэлж эзэн хаан таны өмнө өөрийгөө танилцуулахаар шийдсэн.
Миний анхлан дуулсанаар Сүр жавхлант эзэнтэн таны хөсөг Хуан чао ба Фү чаогийн хойд хэсэгт байрлаж байлаа. Харин Иен (Бээжин)-д ирсэний дараагаар их хол, хэдэн мянган бээр явсаныг хэлж мэдэхгүй хол явсаныг олж мэдлээ. Шуурга тоос дээд тэнгэрийг сүүдэртүүлэн харанхуйлхаа зогсоохгүй юм. Миний бие өтөлж тэнхээгүй болжээ, би энэ урт аян замын чилээг даван туулж чадахгүй гэж эмээх бөгөөд сүр жавхлант таны бараанд хүрч амжихгүй болов уу, хүрсэн ч гэлээ миний бие ямар ч үйлд нэмэр болохгүй нь. Түмний хэрэг болон дайны ажиллагаа миний чадварын хүрээнээс халисан зүйлс. Даогийн номлол хүсэл тачаалаа номхотгохыг сургадаг. Гэхдээ энэ бол их хүнд даалгавар. Эдгээр учрыг бодолцон, би Ли Чүнлүтэй зөвлөлдөн, Сүр жавхлант таныг Иен эсвэл Те хингд (одоогийн Пао ан чао) буцан ирэхийг хүлээе гэж түүнээс гуйлаа.
Харин тэр үүнийг зөвшөөрөөгүй тул, би өөрөө эзэн хаантан таны өмнө хэрэг явдлаа учирлаж байна. Миний бие эзэнтэн таны хүсэл зоригийг гүйцэлдүүлэн, цас мөсийг зориглон гэтлэх эрмэлзэлтэй билээ. Иймээс шийдвэрийг (цаашид явах эсвэл хүлээх) заалдахыг хүсэж байна.
Бид дөрвүүлээ нэгэн зэрэг сахил хүртсэн лам нар. Гурав нь мэргэн оюуныг олсон. Харин би ганцаараа надад үл таарах гэгээрсэн хүн гэдэг нэр алдрыг олж авчээ. Миний зүс царай омголтож, бие маань сул дорой болов. Эзэн хаантан таны тушаалыг би хүлээж байна.
1220 оны Гурав дугаар сард (4 сар) бичив.
Хөдөлхүйн дээд Хөх Монгол гүрний эзэн, Их Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, Дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн жанжин, стратегич, Суут эзэн Тэмүүжин - Чингис хаан (1162-1227)