http://www.zoofirma.ru/

 

Тайллын санаа. Өмнө өгүүлсэнд квант физикт суурилсан өнөөгийн сондгой туршилтын баримтаас[1,2] өлгөж, хумхи ертөнцийг захиран тохинуулдаг квант үзэл, жамд нь нийцүүлэн сүнсний талаарх төсөөллөө дэлгэе. Квант физик дэх долгион функц [3,9]бол бодист хорвоод төрөл олсон тухайн бөөмийн туулж болох гурван цагийг дамнасан төрх тавилангийн далд бөгөөд төгсгөлгүй хотлол юм. Тэнд мөнхүү системд тохиож болох эерэг хийгээд сөрөг төрхийн бүхий л далд тавилан заяа хотлон байгаа. Хумихиертөцөд ноёрхдог түгээмэл жам бол бөөмсийн эл квант эрчимт төрх нь шаталсан тасанги тусгаар төвшин эзлэн тогтноно. Ийм санааг дээр ч бас хэлсэн. Тэрхүү төгсгөлгүй далд төрх тавилангаас тухайн бодист оршихуйд тохиох төөргөө олсон нэг нь маны дассан бодист 3D огторгуй хийгээд хугацаанд тодорч,[15] зуурдын ил төрлийг туулна.


Бодист юмсын төлөв бүр тодорхой насыг элээгээд гадаад болон дотоод үйл шалтгаанаар өөр төвшинд шилжиж, гэрэл туяа, бөөм цацруулна. Хүмэнэй бодол санаа ч газрын үйл болон тэнгэрийн сэрэхүйбилиг нөлөөгөөр хувирна. Бас энерги хийгээд далд био скалар квант энергийг цацруулах буюу шингээнэ гэж үзэж байна. Хүмэнэй ой ухаанд нэгэн бодол зурсхийж бүрэлдснээ үйл нөлөөллийн эрхээр төдхөн хувирдаг. Хүмэн бол сүнсээрээ дамжин билиг ертөнцтэй харилцдаг бөгөөд шийдлийг(төөрөг) эрж хайх хувирлын жамтай. Тэгэхдээ нэгэн шийдэлд хүрэхээс өмнө далд (virtual) уймралбодол буюу дээд тэнгэрийн “хүчний” жолоодлогоор хуйларч бэдэрсээр шийдэл- төөрөгт хүрнэ. Их суу залийн уймрал, хуйлралын зүй тогтол тэгж зуурдын төөрөг төрхөд хүргэдэг буюу.
Билиг Тэнгэр ба эзэн. Хорвоогийн амьтай ба амьгүй бүхий л юмсын тавилан төөрөг дээд тэнгэрийн ивээлд оршино. Амьгүй буюу бодис нь дээд тэнгэрийн ивээлээр бүрэлдсэн тов тодорхой бүтэц, шинж чанартай тухай өмнө ярилцсан. Бодисын бүтэц чанарын талаарх шинжлэх ухааны дэвшил бол газар дахь нэгэн төвшний “дом” эрдэм мөн. Энэ нь хэдий ойролцоо боловч хүмүүний танихуйн сод ололт мөн нь бүхнээ илэрхий. Жинхэнэдээ бол зүй тогтол нь дээд тэнгэрийн зарлиг жамыг дагаж байгаа юм. Бодист юмсын 96 хувь нь далд ертөнцөд хамаарахыг саная. Бодист юмсын бүтэц бүрэлдэх, бүрлэхүйн үйлийг чинад оюуны квант жам тэгж хөтөлнө. Од, эрхэс, нар, гариг, дагуул хийгээд уул, ус зэрэг их бүтэц, тогтцын төөрөг- билиг заяаг өвөг дээдэс маань эзэн, лус савдаг хэмээн төсөөлж байж.
Эдүгээ физик, эсийн биологийн нарийн туршилтаар хүмэн хүсэл, залбирлаар бодист нөлөөлөхийг ахиулан баталсаар[10] байна. Бодист юмс, хумхи бөөмс ч дээд билиг далайд живж, бас булхаж буйг дээр ярилцсан. Бодисын бүтэц, шинж чанар нь чинад билиг далайн тавилан заяагаар тэгж бүрэлдэнэ. Энд дурдаж буй билиг далай бол дээд тэнгэр буюу чинад дээд оюуны энергийн далай мөн. Дэлхийн уул нуруу, ус далай, нуур, гол мөрөн бол газарт бүрэлдсэн нэгэн амьсалт бодист цогцос мөн. Физикийн үүднээс үзэхүл тийм цогцос нь билиг оршихуйн сүлэлдлээр бүрэлдсэн энергийн буюу “билгийн” төвтэй байх нь гарцаагүй буюу. Энэ нь тэнгэрийн сэрхэүйн доод шатны билиг оршихуй байх аа. Үүн лүгээ нэгэн адилаар эл их цогцос ч бас дээд тэнгэрийн жамаар цэгцэрсэн “оюуны” нэгэн төвшний бүтэцтэй байх нь гарцаагүй. Тэр нь квант жам ёсоор төгсгөлгүй тасанги далд төлөвийн тавилан заяатай, [ 16]. Тухайн газар нутаг, уул, усанд тохиож заяасан тэнгэрийн сэрэхүйн төөрөг ч бий хэмээн төсөөлнөм.
Чинад оюуны тэр төрх шидийг өвөг дээдэс мэдэрч байсан учир амьгүй болгон эзэнтэй гэж байсан бололтой. Уул, усны тэр эзэн- лус, савдгийг аргадаж тайх ёсон тийм мэдрэмжээс үүдэлтэй буюу. Харин тэгж тайж тахихад заяасан эзэн төлөв- лус, савдаг лугаа ний төрхөд хүрч сөгдөөд залбирч, хүсч гуйх зүйлээ илэрхийлж байж. Дээд тэнгэр, бодист юмс ч хүмэнэй үг хүслийг сонсдог тухай өгүүлснийг санаарай. Гэвч орчлон квант оршихуй учир сая дурдснаар газарт заяагаагүй чинад олон төлөв ч бас буй. Харин тайх үйл хандлага буруу, бас жинхэнэ эзэн лүгээ нийлэх гэгээн чадвар дутснаас болж, заяагаагүй буюу маны амьдралд заяаж дархлаажих хувьгүй далд төлөв лүгээ холбогдож хурайлж тодруулбал, булт хүн зоны дээд билиг, бас байгальд ч зохисгүй нөлөө учруулж мэдэх юм. Нэгэн хүнд учирсан дээд билгээс үүдэлтэй “согого” уг угшил нэгтэй хүмүүст нөлөөлж тархаж мэдэх юм. Дээр дурдснаар Орчлон нэг амь холограф мөнийг санавал зохиму.
Амьтай болгон сүнстэй. Энэ бол мөнх тэнгэр эрдмийн тунадас үг. Хүмэн бол дээд оюуныг эзэгнэх хувь заяаны “тэнгэртэй” буюу дээд тэнгэрээс цогцыг эзэгнүүлж, газрын ухаан болон амьдралыг хөтлүүлэхээр илгээсэн элч мөн. Сүнс бол мөн чанартаа хүн өөрөө мөн. Хүмэн тэгэхлээр ил хийгээд чинадбилиг эрчийг амьсуулансүлэлдүүлж, учир зүйг билгээр мэдрээд төсөөллөө бүр “дүрслэн” сэтгээд, үг, зураг, хөг аялгуугаар илэрхийлэх, танин мэдэх шид чадалтан юм. Дээд тэнгэрийн энэхүү заяа амь тээсэн бодист юмсын дотроос ганцхан хүний цогцос лугаа сүлэлдсэн ариун сүнст л тэр шид чадал заяажээ. Харин амьтай юм болгон сүнстэй. Амьсгал хурааж, зүрх зогсоход сүнс дээд тэнгэрт буцна. Сүнс бол дээд тэнгэрийн зарлиг дагуу хүний дараагийн төрөлд үйлчлэх шидтэй гэж ярьсаар дийлэнх нь итгэсээр . Энэ утгаар үзвэл сүнс дагаж амьдрал мөнх юм.

/Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/