http://www.zoofirma.ru/

Бөөгийн онгод ба биоскалар долгио.
Хэнгэрэгийн доргио ба тархины давтамж.Хэнгэргийн доргионы хүмэнэй оюун ухааныг эрхшээлд оруулдгийг эрт үеээс мэдэж байж. Хэнгэрэгийнцарны доргионы давтамж нь хүний уураг тархины хэвийн цахилгаан хэлбэлзлийн beta төлвийг альфа төрхөд хувиргадгийг хэдийнээтогтоожээ. Альфа төлөв бол 8-аас 13 герц хооронд давтамж бүхий тархины цахилгаан хэлбэлзэл юм. Тархи энэ төлөвт ороход гадаад орчны нөлөөнөөс салж амиа даадаг аж. Үүрмэглэж тасрахад бие амардаг нь үүний баримт мөн.


Задгай хэнгэргийн хананаас нь ойсон долгио гадагш тарахын зэрэгцээ дотоод бүх орон зайд давхарлан “интерференцэлнэ. Зарим цэгт усталцаж заримд нь ний болж чангарна. Харин бөмбөрийн төвд олон долгионууд голдуу хотгортой нь гүвгэр нь эсрэг таарахаар бүтээсэн байх учраас төвд нь харьцангуй чимээ сул(дүн бад) орон үүсэх магадлал илүү их. Эл үйл хувирал нь чухамдаа тархины альфа долгиог дарвиулж өдөөдгийн баримт юм. Нөгөөтээгүүр хэнгэрэг дотор зай орчимд толгой нь байгаа хүн хүний бол байнга дарангуйлдаг орчны шуугианүйлчлэлээс чөлөөлөгдөх магадлалтай аж. Тиймээс тархины хэвийн мэдрэмж алдарч тасарч газрын дарамт мэдрэмж сулрахад “хоосрол” эхэлнэ. Өмнө дурдсаар ирснийг санахуй дор мөнөөх бүх орон зайд шүглэсэн “сулхан” чинад скалар орны нөлөөлөл эзэгнэж эхэлнэ. Тиймээс бөө тэнгэрийн сэрэхүй эрхэнд орох эхлэл тийнхүү бүрэлдэнэ. Эл асуудлыг шинжлэх ухааны өнөөгийн ололтод суурилуулан чинагш хөндөж ярилцъя.
Дууны долгионы холограф. Дууны олон долгио нийлэхэд далайцаас гадна тоо томшгүй олон фаз буюу хигээсийндавхарлал болно. Өмнө өгүүлснээр дууны долгионы холографбүрэлдэл үүснэ. Тэр жир бус дуун “биежил” холограф нь хүний мэдрэхүйд сэрэл үүсгэхэд цахилгаан соронзоны биежилхолографад хувирна. Цахилгаан соронзон холографийн төв рүү мөнөөх харьцангуй хоосрол мэдээж үүснэ. Тархины цахилгаан, соронзон долгионы холограф тархины цахилгаан орноор дамжин зүрхний “хүчтэй” оронд хувирснаар бүх цогцос даяар тархана.
Био скалар долгио. Заллага. Цахилгаан, соронзон долгиолог биежил орчинд тархахдаа хөдлөн цахилгаан болон соронзон долгионыхоо энергийг зарцуулж барна. Гэвч түүн лүгээ амилан шүтэлцсэн скалар цахилгаан, соронзон долгионы мэдээлэлт энергийг чинад ертөнц рүү “юүлнэ”[1,2]. Молхибодисчийн төсөөллөөр бол дууны долгионы өнөөх холографаасугшил авсан биоскалар цахилгаан, соронзон “биежил” цогцсын бүх эс, ДНХ болон нейроны хэлхээс зайг дүүргэнэ. Эс ДНХ, нейрорн хоорондоо болон Орчлонгийн чинадскалархолографоронт лугаа скаларбиоцахилгаан соронзон долгионоор мэдээлэл солилцоно[2,3].

/Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/