Уншиж байна...

Бас биоскалар холографийн төв орчимд мөнөөх “хоосон” буух нь дамжиггүй. Тэгтэл нэгэн удганы хэлснээс өлгөхүй дор мөнөөх “хөндийд” бөө өөрийг зарлаж, дуудах онгодыг залдаг хөврөл мэдээлэл суулгадаг ажээ. Бөө хэнгэрэг цохиж эхлэхдээ дуудах онгод, сүнсний уг угсаа, гарвалын мэдээллийг үглэж залдаг юм байна.

Энэхүү бодол нь мөн л тархинд цахилгаан долгио үүсгэж улмаар зүрхний орон лугаа нийлж хувирна.

Энэхүү илийн буюу хэмжигддэг орон нь бодис дотор энергиэ барахад био скалар цахилгаан соронзон долгио нь мөнөөх биоскалар холографийн хоосон зайд онгодыг залах мэдээллийн үүсгүүр хөврөл болдог гэж үзэж байна. Скаларорны хувьд орчлон нэг амь мөн[3] учир мөнөөх заллага биолскалар орноор Орчлон даяар “шууд”[6] тархана. Тэгэхлээр скалар орны мэдээллийн эрхшээлд орсон тархи, цогцост онгод, сүнс чинадскалар долгион холографаас бууж эзэгнэх нөхцөл бүрэлдэх юм

Цаашилбал, уг гарвал мэдээллийг нь мэддэгсэн бол харь гарагаас сүнс дуудаж болмоор. Харин цогцсоосоо салж “аялдадаг” онгод газрын хүний сүнс лүгээ дарвивал уураг тархи, цогцсыг эзэгнэн харь гаригт “аяласан” мэт мэдээллийг суулгаж болзошгүй буюу. Дэлхийн агаар мандал эерэг, газар сөрөг цэнэгтэй учир эл хоёрын хооронд 3 –аас 60 Герц завсарт давтамж бүхий цахилгаан соронзон долгио үүсдэг аж. ҮүнийгШуманы долгио гэнэ. Эрдэмтэн Анкермүеллер Шуманы долгио, тархины альфа хэмнэл хоёрын холбоо илрүүлжээ. Дэлхийн ээжийн “зүрх” сэтгэлийн болон хүний тархины төрөлх хэмнэл адилхан болохыг илрүүлсэн[17]нь гайхалтай бас хэрэгтэй баримт болсон юм. Хүмэн мөн оюун ухаан хийгээд далд, билиг ертөнцийн хооронд эл цахилгаан ба соронзон скалар долгио мэдээлэл дамжуулдагт эргэлзээ үл төрнө

Хүмүүн төрөлхтний дотроос Да Бүдда, Нагаржунай, Исүс Христос, Чингис хаан, НострДамус, Ванга эмгэн зэрэг нь дээд тэнгэр, дээд билиг онгодын заяаг түшсэн гэдэгт итгэнэм. Чингис хааныг ил юмс хийгээд чинадбилгийнамьсалсүлэлдэл дэх Орчлонгийн төөрөг тавилангийн билиг сангаас хүсэж мөрөөдсөн үйлсийн зураглалыг хурайлан дуудаж тодруулаад, газарт хэрэгжүүлэх Мөнх Тэнгэрийн хүчинд хувиргаад, аугаа их түүхийг газар дэлхийд бадраасан дээд тэнгэрийн төгс онгодтой нэгэн байжээ гэвээс зүйд нийцмү.

/Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/