http://www.zoofirma.ru/

Франц Улсын нийслэл Парис хотноо 2014 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 9 дүгээр хурлаар Монгол улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэн авлаа.
Чингэснээр ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нийт 12 өв бүртгэгдээд байна. Үүнд:
ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний СББӨ-ийн
төлөөллийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан


Монгол Улсын Соёлын биет бус өвийн төрөл зүйл
1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг /2008 он/
2. Монгол ардын уртын дуу /2008 он/
3. Монгол наадам /2010 он/
4. Монгол ардын Хөөмэйн урлаг /2010 он/
5. Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зөн үйл /2010 он/
6. Шагайн харваа /2014 он/
ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан
Монгол Улсын Соёлын биет бус өвийн төрөл зүйл
1. Монгол бүжгийн уламжлалт урлаг- бий биелгээ (2009 он)
2. Монгол тууль (2009 он)
3. Монгол цуур хөгжмийн урлаг (2009 он)
4. Лимбэний битүү амьсгаа (2011 он)
5. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013 он)
6. Монгол уран бичлэг (2013 он)