Уншиж байна...

Бидний өвөг дээдэс хар усыг хүнд аяглаж, гарт бариулж өгөхийг цээрлэдэг. Энэ ч учиртай. Чандмань эрдэнэ болсон ус нь маш олон нууцыг өөртөө агуулдаг. Эрдэмтэд усны талаар судалгааг одоо хүртэл хийж байгаа бөгөөд судалгаа хийх бүртээ шинэ сонирхолтой баримтуудыг нээж илрүүлсээр л байна.
Ус үгүй бол амьдрал үгүй. Амьтай бүхэн уснаас тогтсон байдаг. Гэтэл зочилж ирсэн хүнд хар ус хийж өгдөггүй заншилтай. Учир нь тухайн айлын буян хишиг усанд шингэдэг гэж үздэг.
Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ.

Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин: – Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж гэнэ. … Айлын хүнд харин ч сайн юм болж, хурдан гэгч савтай хар уснаасаа хутгаж өгөв. Бадарчин шанагатай түүхий усыг авч залгилчихаад цааш явж байтал замдаа гэдэс нь өвдөөд болохоо байж, бие зассанд мөнгөөр хүндэрч гэнэ.
Түүнээс хойш тэр бадарчингийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, үеийн үедээ баяжсан бөгөөд харин бадарчинд хар ус хийж өгсөн баян айлын амьдрал өдрөөс өдөрт муудаж, үеийн үедээ ядуу зүдүү амьдарсан гэдэг. Тэр бадарчин жирийн хүн биш байсан учраас зориуд баян айлын буяныг авахаар очсон байжээ. Үүнээс хойш Монголчууд зочиндоо хар ус өгөхийг ихэд цээрлэх болсон ба зочноо ихэд хүндэтгэн халуун хоол, ундаар дайлдаг болсон ажээ

Бусад мэдээ

Apr 04, 2024 3183

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 2901

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 1478

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 1286

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  info@mongolianshaman.com
Идэвхгүй байна - Имэйл үлдээнэ үү.
Уучлаарай бид түр хугацаанд хүнгүй байгаа тул та лавлах зүйлээ имэйл бичиж үлдээнэ үү.
Please give us some info to serve you better.
×
File size larger than 50 Mb
×
File type not allowed
Send chat transcript to your email:
×
Transcript sent!
Are you sure you want to close this chat?
Thank you. We would appreciate it if you could rate this chat

No, thanks