http://www.zoofirma.ru/

Монгол төр ёсны уламжлалд дөрвийн тоо чухал үүрэгтэй ажээ. Чингис хааны хараа ихт дөрвөн хөлт хар сүлд нь монгол цэргийн дайн тулаанд дайснаа ялахын бэлгэдэл болж байв. Зэв, Сүбээдэй, Зэлмэ, Хубилай дөрвөн дайчныг нь "эрдэнэт дөрвөн сэцэд”, “эндэлгүй дөрвөн газарч”, “харилгүй дөрвөн баатар”, “барилдсан дөрвөн худ”, “амрагаар учирсан дөрвөн анд”, “уул болсон дөрвөн хүн” гэх мэтээр Монголын нууц товчоонд магтан өгүүлж, Чингис хааны өмөг түшиг байснаар тэмдэглэжээ.

 

Монголчууд тэгш тоог манай ертөнц, нарт ертөнцийнх гэж үздэг, сондгой тоог нөгөө ертөнцийнх, хүмүүн бусын ертөнцийнх хэмээн vздэг байлаа. 4-ийн тоо бол монголчуудын хувьд 4 зүг 8 зовхисын орчлон хорвоо, эргэх 4 цаг улирал, 4 хүчтэнийг бэлгэддэг байв.

Монголчууд монгол гэрийн бат бөх байдлыг “...төрийн дөрвөн тотготой, төмөр дөрвөн шийртэй, .. дөрвөн хөлтэй шийр шиг, дөрвөлжин зоотой морь шиг” гэх мэтээр шүлэглэн магтсан байдаг. Ийм учраас дөрвийн тоо нь бат бөх, найз нөхөр, түншийн бэлгэдэлтэй.

4-ийн тоог жигших бол жинхэнэ хятад ёс. 4-ийн тоо үхлийг бэлгэднэ гэж айдаг. Доржхандын аарууланд эмзэглэсэн хүмүүс учиртай. Үхнэ гэж айцгаасан байна.
Боовыг "жаргал зовлон" гэж өрдөг гэж судлалын эх сурвалжид үзээгүй. Ёс мэдэхгүй люмпенүүд харийг дуурайх буюу санаанаасаа зохиож гаж буруу ёсуудыг үүсгэдэг. Хятадын фэншүй шашныг монгол ёс гэж дайрдаг маш олон "монголчууд" үүсчээ. Ингэж айхавтар уусаж байна.

Монгол хүн идээ будаагаа зовлонг бэлгэдэж өрдөг, хар муу бэлгэдэлтэй хүмүүс биш. Монгол хүн 4-ийн тооноос айдаг бэлгэдэлтэй биш шүү. 4-ийн тооноос айдаг хүмүүст л асуудал байна шүү.
4-ийн тоог үзэх нь монгол хятад хүмүүсийн хувьд эсрэг агуулгатай. Монголчуудын хувьд амьдралыг, хятадуудын хувьд үхлийг бэлгэднэ.
Munkhbayar Ch