http://www.zoofirma.ru/

Ямарваа орд уурхайд олборлолт хийх явцад эртний олон булш оршуулга, хөшөө дурсгал, хот суурин эвдэгдэж, археологийн ховор сонин дурсгалууд сүйдэн, зарим чухал олдворыг гар дамжуулан хилийн чанадад худалдсан тухай элдэв яриа чих дэлсэхэд монгол хүний хувьд сэтгэл эмзэглэдэг билээ.


Ашигт малмалын ордод олборлолт хийхэд улсад зохих хэмжээний татвар төлдөг, цөөн хэдэн хүн ажлын байртай болдог, уурхайн эзэд баяждаг, нөхөн сэргээлт хийсэн ч өрөө уудлуулсан байгаль эх дэлхий өрөөл татанхай болж үлддэг. Харин ордыг хэвээр үлдээвэл ашигт малтмал, алт эрдэнэс үр хойчид минь үлдэж, унаган байгаль, ус гол, ургамал амьтан аврагдан, өвөг дээдсийн үлдээсэн түүхэн дурсгал анхны төрхөөрөө үлддэг нь үнэн.
У.Хүрэлсүхийн засгийн газрын үед төрд эргүүлж авч, олборлолтыг зогсоосон зарим ордыг хэрэв одоо хэрнээ ухаж төнхөж байсан бол дараах дурсгалууд өм цөм сүйдэж, агуу дээдсийн минь алтан яс өндөлзөх байжээ.
-Ноён уулын Сүжигт, Зурамт, Хужиртын аманд 293 булш бий. Тэдний бараг тал нь Хүннүгийн үеийн язгууртны оршуулга юм.
-Салхитын мөнгөний ордын орчимд төмөр зэвсгийн түрүү үед төмрийн хүдэр олборлож, боловсруулж байсан ул мөр бүхий сонирхолтой дурсгалууд бий.
-Хармагтайн ордын орчимд тахилгын хоёр ч чулуун байгууламж, Монголын эзэнт гүрний үеийн жирийн иргэдийн булш, хүрэл зэвсгийн үед зэсийн хүдэр олборлож байсан ул мөр бүхий дурсгалууд бий.
-Багануурын уурхайн орчимд Хүрээт дов хэмээх Хүннүгийн хотын туурь бий.
-Асгатын мөнгөний ордын орчимд эртний хүмүүсийн төмөрлөг олборлож, боловсруулж байсан ул мөр бүхий дурсгалууд бий.
Төрд эргүүлж авсан өөр олон орд бий. Наад захын жишээ дурдахад л ийм байна.
Нийтлэгч Д.Болдхуяг