http://www.zoofirma.ru/

Герман, Францад сурсан сурагчдын дунд таван охин явсан нь Хаалаа, Цэрэнханд, Сурмаажав, Батсүх, Юмхүү нар.

Германд суралцаж байсан охидын амьдралд тохиосон олон сайхан явдлын нэг нь Хаалаад зориулсан нэрийн шоколад. 1927 оноос сурагчдыг герман хэл сургах зорилгоор герман айлуудад суулгахад Хаалаа хувийн шоколадны үйлдвэртэй айлд очжээ. Тэр айлын Христийн сүмийн номлогч хүү хожим Хаалаад сэтгэл алдарч, “Хаалаа” нэртэй шоколад хүртэл гаргасан гэдэг сайхан түүх бий. Хаалаа бол Өвөр Монголын Жаруд аймгийн ноён Гомбожавын охин, зүс царай сайтай, үзэсгэлэнтэй бүсгүй байсныг зохиолч Наваан-Юндэн гуайгаас эхлээд бичиж үлдээсэн байдаг. Энэхүү зургийг Берлин хотын ойролцоох Фронау тосгоны байрандаа татуулжээ. Гэрэл зураг: Лайпцигийн их сургууль
Buda Bat