http://www.zoofirma.ru/

1911 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуу, эдүгээгийн Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ар шанд гэдэг газар өртөө улаач Донровын гэр бүлд төржээ. Өвөг дээдэс нь одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумаар нутагтай хүмүүс байв. 1920 онд (9 нас) Д.Намдаг хошууны бага сургуульд оржээ.

 

Бага насандаа Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж Монгол бичиг сурчээ.
1925 онд МХЗЭ-д элсч, 1925 онд МХЗЭ-ийн 4-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатар хотноо ирсэн нь түүний сурч боловсрох үүдийг нээсэн байна. Намдаг Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг байв.
1926 онд Герман. Франц улсад сурах 35 хүүхдийн тоонд орж Германд суралцав. Улмаар дуудагдан ирсэн. 1926 - 1927 онд Герман улсын хэлний бэлтгэлд, 1927 - 1929 онд Германы Вихерсдоф сургуульд Бадарч, Г.Батсүх, Гомбо, Хаалай, Л.Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд, Цэрэнханд, Пагмадулам, Цэвээн зэрэг нөхдийн хамт суралцаж төгссөн байна. Нутагтаа ирээд Улаанбаатарын дунд сургуулийн багшаар ажиллав.
1930 онд (19 нас) Ард кино театр баригдав. Намар Зөвлөлт Оросоос уригдан ирсэн мэргэжилтэн А.А.Ефремовтай танилцан, цэнгэлдэх хүрээлэнд жүжигчнээр оржээ. Театрын тур сургууль байгуулагдав. 10 сараас Гэгээрүүлэх яамны харъяа Лам нарын бэлтгэл сургуульд газарзүй, латин үсгийн хичээл зааж байжээ. 1931 онд (20 нас) 8-р сарын 15-нд Улсын төв театрт жүжигчинээр орж, 11 сарын 12-нд тур сургуулийнхан ард олонд хөшгөө нээн С.Буяннэмэхийн Үнэн жүжгийг орос найруулагч найруулан тавиж, Д.Намдаг боолын дүрд тоглсон байна.
1932 оны 5-р сарын 16-нд До яаманд баригдаж Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай хамт улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэв. Шинэ эргэлтийн бодлогын үрээр нугалаатны бодлого нуран унаж 10 сарын дундуур Д.Нацагдорж, Д.Намдаг шоронгоос гарчээ. Нийт 12 хүн Манж гоо улсын 1 жил ой тэмдэглэсэн, тайж Д.Нацагдорийн банкет хэмээх зохиомол хэргээр баригдаж байжээ.
1941-1949 онд (30 нас) Хэлмэгдэл явагдав. 10 сарын 9-нд, 9 жилийн дараа германы эсэргүү тагнуулын байгууллагын идэвхтэй гишүүн хэргээр ахин баригдаж хилс хэргээр шоронд суув. 1943 онд (32 нас) 12 сарын 18 хүртэл 2 жил мөрдөнд сууж 7 жилээр яллагдан Төв засанд шилжин хоригджээ. Тогос хээр шүлгийн номоо бичиж байв. 1944 онд (33 нас) 5 сарын 1-нд Д.Намдагийн Шарай голын 3 хаан жүжгийг Э.Оюун, А.Рабинович нар шинэчлэн найруулж Улсын хөгжимт драмын театрт тогложээ. 1945 онд (34 нас)Шоронд байх үед Б.Ринчен Цогт тайж кино дэлгэцнээ гарав. 1947 онд (36 нас) Эрх чөлөө 7-р сарын 10-нд наадмийн өдөр 7 жил шоронд суугаад суллагдав. 11 жилийн турш 1958 он хүртэл сонгуулийн, хэвлэн нийтлэх эрх хязгаарлагдмал байсан ажээ.
1962-1964 онд ЗХУ-ын Москва хотноо М.Горкийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд суралцан төгсчээ.
1963 онд (52 нас) Нүгэл буян кино гарсан.
1983 онд хошой Төрийн шагнал хүртсэн.
1984 он нас барсан.
Sogoo