http://www.zoofirma.ru/

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага хийгдэж байна. Малтлага 2023 оны долоодугаар сарын 30-ны байдлаар бунханы хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй оршуулга байх бөгөөд үүдэн хэсэгт тэдгээрийг дагалдуулж тавьсан хоёр хүн (зарц бараа бологсод бололтой хоёр язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан бүтэн),

20 гаруй шавар ваар сав болон ан амьтад илэрч олдоод байгаа юм байна. Малтлага 2023 оны долоодугаар сарын 31-нд дуусна гэж Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.