http://www.zoofirma.ru/

Монгол үндэсний найрал хөгжимд дэлдүүр буюу хэнгэрэг, цан зэрэг хөгжмийн зэмсэг онцгой үүрэгтэй. Эртний монголчууд дайн байлдаан эхлэхийн өмнө үхрийн ширээр бүрсэн хэнгэрэг дэлддэг байсан ба хожим нь XIX зууны хоёрдугаар хагасаас хойш шашны цам хэмээх багт бүжигт олон төрлийн хэнгэрэг, цан хэрэглэх болжээ. Дэлдүүр хөгжимд давших хэнгэрэг, жигдэлсэн хэнгэрэг, арур хэвтээ хэнгэрэг, аянгат хэнгэрэг,

замын сажуур хэнгэрэг, аянгат сажуур хэнгэрэг, зуу хэнгэрэг, шидэмт хэнгэрэг, яруу хэнгэрэг, бага хэнгэрэг, харанга, уст цом, лонх зэрэг зэмсэг багтдаг.
Хэнгэрэг гурван төрөлтэй. Их хэнгэргийг үхрийн ширний нимгэн хэсгээр бүрдэг бол, жижиг, дунд хэнгэргийг ямааны арьсаар хийдэг. Цохиурыг нь бургас, хушаар ишилж, үзүүрт нь зөөлөвч хийдэг. Хэнгэрэг, бөмбөрийг анх тэнгэрийн дууг дуурайлгаж үйлдсэн гэдэг домог бий. 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн концертод зориулан төрийн хэнгэргийг наамал банз, шир, шуумал, нагтан, зүмбэр, сийлбэр, будаг, дагнаас, үүлэн хээ, угалз зэргээр чимэглэн Төрийн шагналт Д.Индрээ дахин сэргээн хийжээ.