http://www.zoofirma.ru/

БӨӨ
Чулуун зэвсэгийн түүхтэй
Буурал түүхээ ихэрлүүлж
Чухам үнэн нууцыг
Хадны бичигтэй хадгалсан
Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
Хатан дэлхийн бөө /Тэнгэрийн бөө/
Хамаг Монголын бөө /Мөхөшгүй түмний минь түүхийн хэлтэрхий/


Аян сааралаа хөлөглөн
Асур тэнгэрийг зорино
Аягатай сэржим өргөж
Алтан лустай хөөрөлдөнө
Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
Хатан дэлхийн бөө /тэнгэрийн бөө/
Хамаг Монголын бөө /Мохошгүй түмний минь оюуны ундраа/
Наян нэгэн манжигаараа
Нарны тэнгэрийг даллана
Найман хар могойгоороо
Нартын зовлонг гэтэлгэнэ
Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
Хатан дэлхийн бөө /тэнгэрийн бөө/
Хамаг Монголын бөө /Монгол түмний минь увидасын далай/
Өндөр төрийн сүлдийг
Өвгөдийн сүнстэй зална
Өрлөг Монгол орноо
Өнөд мандахыг даатгана
Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
Хатан дэлхийн бөө / тэнгэрийн бөө/
Хамаг Монголын бөө /Монгол төрийн амин сүнсээ/