http://www.zoofirma.ru/

Нэгэнтээ олон мянганы тэртэнд оргилон олгойдсон галт уулсын тогоод олноор орших энэ гайхам сайхан нутагт аялан судлах ажлаар очихдоо харуусам олон үнэнг хайлан хүүрнэх уул усны эздийг үгийг сийрүүлэн бичиж билээ... Тэр үед яагаад ч тэнгэрийн үнэн өндийх цаг болоогүй үгийг бүү дуулга гэсэн сэн.
Өдгөө харин өгүүлмээр... үүнэнс хойшилбол хожимдмоор санагдав...


Эрт нэгэн цагт эрэмгий баатар эрчүүд эргэмэг хүлэгээ хүлэглэн, эвчит нумаа үүрэн, ирт зэвсэгээ агсан, Эвэр урам уухилах цуурайлгаар, эхэрэг хэнгэрэш нүргэлэх хурайлгаар эрчистээ нэгдэн хуран чуулдаг байж. Эв нэгэн хэлхээнд эрчилж эр хат сур мэт чангарч, эрчист нэгэн хэмд нэгдэж эвдрэшгүй цул хүч болон асч, амиа аргамжлан адислаж, биеэ бэхлэн бөхөглөн, билгээр зөнд эесэн алсын аян тулаанд гарахын өмнөх андхай уухайлалт цуглаандаа хорголох тогоонд хуран чуулдаг байж.
Хангир жингэр хийх хат ган төмөрийн чимээ, ханхар олон эрсийн нэгэн хүн мэт нэгдэн зангирсаныг дайдын хөрстөд тунхаглан цуурайлах уухайт дуудлагбг улам сүрлэг болгодог байжээ...
Тэнд тэнгэрт өчиглөж, газарт андхайлж, тив дэлхийн гүн АМЬ ЯЗГУУР ГАЛдаа нэгдэн эрхшээлжсэнээ тунхаглан ёсчилдог байв.
Атгаалж адыг арангалах ариун галын ундаргаас аюулыг өвдөглөн сөхрөөх авралт баатрууд өндийдөг байж...
Харамсалтай нь Монголыг Монголоос нь язгуур бүхнэнс нь холдуулах харийн шашины ёрт ухуулгаар дагшин галын тогоон ирмэгт дайсан хөнөөлтний жатга шившин ховсдсон хар сархадыг хайр найргүй өргөж, ханхар эрс өөрсдөө ч хүртэн сөхөрдөг болжээ...
Эрийн заяаг сөхрөөе гэвэл хар ховс хатуу сархадад хөлчүүрхүүлэх аар санаатны ёрыг ёс болгон төөрөгдүүлсэн нь өнөө хэр Монгол эрсийн минь өөдлөх заяаг өлмийдүүлж яваа үнэн.
Арц ганга, аргал хомоол, шар тос, арвайн гурил, борц мах, бор цай, эмийн ургамалаар л өргөл дээжээ өргөн, хар сархадаас ангижирах хатуу андхайгаа дуулган ивээл эрч хүсэгчдийн итгэл зүтгэл бадраг ээ...