Уншиж байна...

Тухайн зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7000- 11000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7000 жилийн өмнө монгол бөх байсаныг нотлож байна.

Монгол нутаг маань өргөн уудам болохоор монгол соёл маань ч өнөр баян юм даа. Үүнийг монгол бөх, түүний олон хувилбараас ойлгож болно.

МОНГОЛ БӨХ

Өвөрмонгол бөх: Өвөрмонгол бөх гар нь гартай, хөл нь хөлтэй барилддаг. Арслан барсын харайлтаар харайн дэвэх бөгөөд гуулин товруутай ширэн зодог, урт шалбуур өмсөн барилддаг.

Гар, өвдөг тохой, дал мөр, толгой газар хүрвэл унасанд тооцдог.

Тува бөх: Тува бөх халх бөхтэй үндсэндээ ижил боловч гар газар хүрвэл унасанд тооцдог.

Халх бөх: Халх бөх хэн хүнд ойлгомжтой тул олныг үл нуршив.

Буриад бөх: Буриад бөх далбаа өмсдөггүй бөгөөд бүс бүслэж эсвэл шуудаг / богино шалбуур / өмсөж барилддаг ба гар, өвдөг тохой, дал мөр, толгой газар хүрвэл унасанд тооцдог.

Ойрад бөх: Ойрад бөхийг бух / бөх / ноолдаан / барилдаан / гэдэг бөгөөд одоо Халимаг, Алагшаа болон Зүүнгарын Ойрадууд дунд хадгалагдан үлджээ. Өдгөө Халимаг, Алагшаа, Зүүнгарын Ойрадууд бух ноолдааныг шалбуур бөх гэж нэрлэх болсон байна.
Манай улсын Увс аймагт 1940 - өөд он хүртэл овоо тахилгын наадам бух ноолдаанаар явагддаг байлаа.

Бух ноолдаан нь бяр хүчний байдлаар харгалзан бөхчүүдийг шийр арван, дунд арван, бахлуур арван гэж гурван анги хувааж барилдуулдаг байв. Шийр арванд түрүүлвэл дунд арван руу орохын төлөө дунд арваны тээг бөхтэй барилдаж хаях ёстой, дунд арванд түрүүлвэл бахлуур арванд орохын төлөө бахлуур арваны тээг бөхтэй барилдаж хаях ёстой.

Барилдаан удааширвал сур аргамжин тойрогт шахаж оруулан барилдуулдаг байж. Монгол хүн сур аргамж дээгүүр алхах, гишгэхийг цээрлэдэг учир сур аргамжин тойргийн шахаанд оруулбал түргэн шурхай хаялцдаг байж. Увсынхан бусгах мэхийг даамгай хийдэг нь бух ноолдаанаас ирэлтэй. Бух ноолдааны өмсгөл нь гэвэл тэмээний арьсаар үдэж хийсэн шуудаг эсвэл ямбууг давхарлан ширж оёсон богино шалбуур өмсөн барилддаг.

Барилдааны дүрэм нь бөхчүүдийн толгой биеийг бар ирвэсийн арьсаар бүрхэж царайг нь өөр хооронд нь харуулдаггүй ёстой. Бар ирвэсийн арьс нөмөрсөн бөхчүүдийг засуулууд барин дэвжээг тойруулж нутаг ус, алдар нэрийг нь дуудан цоллох зуурт өнөөх бөхчүүд бар ирвэсийн дуугаар хүрхэрч учраа бөхийнхөө зүрхийг үхүүлж, наадамчин олны сэтгэлийг баясгадаг байжээ. Ингээд бар ирвэсийн арьсыг засуул авч бөхчүүдийг тавихад бар ирвэсийн харайлтаар үсрэн дэлж хоёр биенээ тосон барилцаж эр бяр, уран мэх, үнэн хүчээ үзэлцэн барилдаж өрсөлдөгчөө газар унаган хоёр далаар нь дарж цээжин дээр нь өвдөглөснөөр ялалт авах ба заавал гурван удаа барилдах дүрэмтэй. Гомдолгүй гурав гэдэг үг үүнээс үүсжээ.

Халх, Өвөрмонгол, Ойрад, Буриад, Тува бөхөөс гадна Монгол үндэстэстэй угсаа гарал ойр хаяа дэрлэн огших Саха, Хакас, Хасаг, Хиргисд тус тусын бөх барилдаан байдаг. Хасаг, Хиргис, Хакас бөх барилдаан Ойрадын бух ноолдаантай тун төстэй. Харин Сахагийн хапсагай Ойрад Буриадууд шиг шуудагтай / шалбуур / барилдах ба дүрэм нь Тува бөхтэй адил байдаг.

Миний хөгш аав аймгийн арслан бөх С.Басан гэж хүн байв. Хөгш аавын нагац ах улаан гуя Жамбал гэж халх бөхийн даншгийн заан, Ойрад бөхийн аврага домогт бөх байлаа. Хөгш аавын ах аймгийн арслан С.Дамжин 1950 онд Баян - Өлгий аймгийн наадамд шинэ цэрэг байхдаа түрүүлэхэд дарга нар нь хотод барилдуулахаар явуулжээ. Тэр жилийн наадамд Дамжин ах хоёрын даваанд морьт отрядын Л.Дашдоржыг, гурвын даваанд Төв аймгийн харъяат улсын начин Н.Сундуйг, дөрвийн даваанд Архангай аймгийн харъяат улсын арслан аат Лувсанжамцыг орхиж, тавын даваанд улсын аврага Цэвээнравданд амлуулан барилдаж тонгорч хаяад дэвэхээр гүйх зуурт хөөш цэргийнхүү зогс хэмээн тушаахад авга ах эргэн харж зогтусах агшинд аврага дэвээд гүйчихсэн гэдэг.

Наадмын дараа цэргийн хүүгийн начны давааг луйвардсан гэж тухайн үед хурандаа цолтой цэргийн ангийн захирагч албатай байсан Цэвээнравдан аваргыг маршал зэмлэж, хөдөө нутагт шилжүүлж байж. Тэр наадмаас хойш Дамжин ах дахин улс, аймгийн наадамд зодоглоогүй гэдэг. Харин уул овооны наадамд олон жил барилдаж олон ч түрүү авч байлаа. Хөгш аавын үеэл дүү нь улсын өсөх идэр начин, олимпийн анхны хүрэл медальт, ази тивийн аврага, гавъяат тамирчин Т.Артаг агсан юм. Манай удамд бөх олон бий. Миний мэдэхээр улсын цолтой тав, аймгийн цолтой тавь гаран бөх байх ба Увс аймгийнхаа наадмаас арав гаруй түрүү авчээ.

Монгол бөх, түүний олон хувилбарыг өөрийн мэдэх хэрээр бичлээ. Мэдэхгүй нэгэнд нь сонин байх болвуу. Мэдэх нэг нь илүү дэлгэрүүлэх бизээ.

Эх сурвалж - Бямба Сугар

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/