Уншиж байна...

Монгол дахь шашины удирдагч нарын ээлжит уулзалт, ярилцлага болж өнгөрлөө. Шашины уулзалт, ярилцлагад Монгол дахь бүх шашины удирдлагаад оролцсон юм. Энэ удаагийн уулзалт, ярилцлагад АНУ-ын департментийн ардчилал, хүний эрх, хөдөлмөр эрхлэлтийн товчооны ажилтан Челсеа Бринт, АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт өргөн хүрээтэй асуудлыг хөндөн ярилцлаа. Энэ ч аргагүй, удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байгаа “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төсөл анхаарлын төвд байж ярилцах гол сэдэв байлаа.


Энэ хуулийн төсөл олон жил яригдаж ирсэн бөгөөд намрын УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Шашины байгууллагууд хуулийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг хүлээн оролцох билээ. Гэвч хуулийн төслийг зарим шашины байгууллагуудад танилцуулж, санал авч байгаагүйг дурьдаж байлаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “1990 оны Ардчилсан өөрчлөлтөөс хойш шашины эрх чөлөөнд олон чухал амжилтанд хүрсэн билээ. Гэвч хаана ч төрийн байгуулагатай харьцахад шашингүй үзэлтэй, шашины асуудлыг ойлгодоггүй ажилтнуудтай учирдаг. Тэд хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан ханддаг. Дөрвөн жил дутам сонгуулийн дараа Иргэдийн хурлын шашины асуудал хариуцсан ажилтан өөрчлөгдөж байдаг. Төр шашинд ялгавартай ханддаг. Бөөгийн байгуулагуудыг авч явсан, одоо ажиллаж байгаа зүтгэлтэнүүдээс санал авдаггүй, голдуу бие даан ажиллаж байгаа, өөрсдийгөө сурталчилж чаддаг бөө нараас санал авдаг. Монголын бөөгийн байгууллагууд өөрийн сүм, хийд гэж байдаггүй, өвөрмөц байдлаар оршдог. Хууль амьдралд нийцэж гарвал шашины байгууллагууд төртэй хамтран шашины салбарт олон асуудлыг цэгцлэх боломжтой. Шашины шинэчилсэн хуулиас олон зүйл шалтгаалах болно.” Гэв.
Монголд ажиллаж байгаа Шашины байгууллагуудад тулгарч байгаа бэрхшээлүүд, төрийн байгууллагууд болон шашины байгуулагуудтай харилцаанд үүсч байгаа асуудлуудыг хөндөж байлаа.
Дэлхий даяар шашины асуудал бол улс төрийн бодлогын анхааралын төвд байсаар ирсэн. Манайд энэ асуудал төрийн байгууллагын хувьд өрөөсгөл хандсаар ирсэн зүйл юм.
Д.Хүрэлбаатар

 

Бусад мэдээ

Feb 14, 2024 509

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/