Ер нь хүчрэгдэхгүй болсон буг чөтгөрийг дарах гэж гүрэм уншиж, дэгжүүр залаад нэмэргүй гэнэ. Үүнээс арай дээд талынх нь зан үйл болох Сэрээ дарах, Жинсрэг цутгах гэж байдаг аж. Би багадаа Жинсрэг цутгахыг л үзсэн юм. Довдонгийнх гэж чөтгөр шүглэсэн айл байлаа. Тэднийхийг яагаад чөтгөртэй болчихсон тухай хүн болгон л өөр өөрийг нэмж сэлбэн ярьдаг байв. Ямартай ч тэдний хотонд намын ухуулагчаас өөр хүн бараг буухгүй. Хүүхэд, залуустаа бэр гуйхад зөвшөөрөхгүй. “Манай хэн чинь өөрөө сэтгэлтэй хүнтэй шүү дээ” л гэнэ. Довдонгийн талын зуучлагчийг явахад,
- Тэгж ч охин үрээ чөтгөрийн хоол болгохгүй дээ гэнэ. Довдонгийн элэнц эцэг нь ная гарч өөд болсон их цагаан сахалтай өвгөн байж. Тэр бурхан болно гэдгийг буруугаар ойлгочихсон нэгэн санж л даа. Цэнд-Аюуш судрыг олон мянга, түм түмэн удаа уншвал урт нас, удаан жаргал эдэлж, эрлэгийн даснаас гээгддэг гэж тэр бодох бүлгээ.

 

Тэгээд л ная хол гарчихсан мөртлөө дахиад дээр нь нэмж наслах гэж Цэнд-Аюуш уншсаар байж. Өөрийн чадвараа алдаж өтөлж доройтно гэдэг үр хүүхэддээ ч гай болдог юм шиг. Довдонгийн өвөг эцэг нь хүүдээ (Довдонгийн аавд) “Ач ам барьдаг” гэж үг сонссон уу гэжээ. Тэгээд ная гарчихсан мөртлөө насны ном уншаад болдоггүй өвгөнийг шаант чөмгөөр гударч өөхөнд хахуулж, ам тостой үхүүлсэн байна. Буянтай юм боллоо гэж өвгөний ард үлдэгсэд нь бодоцгоож байсан байгаа юм.

Гэтэл өвгөнийг нас бараад гурав хоноогүй байхад жижигхэн бор гэрт нь тогоо шанага тачигнаж, хоол хайж байгаа юм шиг чимээ гарчээ. Ингэж ертөнцийн жамыг огоорон насны ном уншиж, амьдралд хэтэрхий тачааж байсан өвгөний сүнс өөр төрөл олж тонилох нь бүү хэл түүнийг амьсгал хураахаас өмнө сүнс нь урт настай чөтгөр болон хувилаад урт цагаан сахлын оронд урт улаан хэл унжуулан байх болж. Түүнийг дарах гэж олон удаа ном гүрэм уншуулаад дийлээгүй гэдэг. Манайх намаржаандаа Довдонгийн ойр намаржиж байлаа. Би тугалаа эргүүлж явтал бүрэнхий ч болов. Довдонгийн гэрийн ойролцоо явж байсан юм. Их гал түлжээ. Очвол том хар тогоогоор дүүрэн шар тос буцалгаж, тэр хавийг нэлэнхүйд нь буцалсан тосны үнэр “эзэлж” авсан байв.

Довдон гуай залуусаас “Яг долоон алд ухаж чадав уу?” гэж шивнэн асууж байна. Тогоотой шуугисан их тосноос холгүй нүх ухсан байв. Ухсан нүхний гүнийг хэлж байгаа юм байна гэж би ч төвөггүй ойлгов. Гэрийн гадаа ширээ засчихсан хэдэн хүн хонх дамар тачигнуулан ном уншиж байснаа хэлээ унжуулан амьсгаадсан их өвгөн хүнийг тасхийтэл ташуурдан туусаар нүхний амсар дээр авчрав. Тэгээд тэдгээр хүмүүс чанга дуугаар хашгиран ном уншиж өвгөнийг түлхээд нүх рүү унагачихав. Тэр сацуу бэлдчихсэн байсан тогоотой буцлам тосыг хоёр хүн нүх рүү асгахад хярвас ханхлах шиг болоод сөөнгө өвгөний дуу,

- Та нар яаж байна аа гэх нь долоон алд нүхний доороос сонсогдож байв. Тэгмэгц бас л бэлэн шороог том татуурга зүүсэн мориор татаж юу юугүй нүхийг булж орхив. Нүх байсан оргүй болох үед гэрийн хойноос нойтон, ув улаан үхрийн арьс барьчихсан 8 залуу гүйж ирээд нүхний амсар болох нягтаршаагүй газар тэр арьсаа доош харуулан тавиад 8 өнцөгт нь дарж суув. Үхрийн нойтон арьсны дундаас хийлэгдэх мэт томбойж, ямар нэгэн хүчирхэг амьтан үлээж байгаа нь мэдэгдэнэ. Олон янзын хувцас (тэр үед лам дээл, орхимж өмсөхөөс айдаг байв) өмссөн мэргэн лам нар томбойсон газар руу ташуурдсаар үүр цайлгахад нөгөө арьс ч адсага шиг болтлоо хатсан байлаа. Үүнийг жинсрэг цутгах гэдэг юм билээ. Сүхбаатар дүүргийн иргэн Дашзэвэг гуай ингэж ярьсан юм.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/