Зүүд гэдэг зөнтэй. Ялангуяа муу зүүд гэдэг эзэндээ ямар нэгэн болохгүй, бүтэхгүй зүйлийг урьдчилан сануулж, дохио өгч байдаг ч гэлцдэг. Үүнд тохирох нэгэн зүйлийг нэгэн танил минь ярьсан билээ. Танилыг минь Чимид-Очир гэдэг бөгөөд хорин хэдхэн настай байхад нь өөртөө тохиолдсон нэгэн явдлын талаар ярьсан юм. Тэр нэг удаа шар өвчин тусч эмнэлэгт хэвтжээ. Түүний хажууд намхан нуруутай, духан дээрээ нүх шиг том сорвитой өвгөн бас хэвтэн эмчлүүлж байж. Эмнэлэгт хэвтэнэ гэдэг хөнгөн өвчтэй залуу хүний хувьд шоронд байхаас тун ч ялгаагүй болохоор хэдэн зузаан ном уншиж, түүнээсээ ч уйдаад хажуугийнхаа өвгөнөөс хууч яриа сонсох гэж ам хамраас нь татаж чангаах нь холгүй юм болно.

 

Өвгөнийг Даш гэдэг. Даш гуай шөнө унтахаараа их л царайлаг юм шиг харагдана. Үнэхээр нэг сайхан амарч, тайван амгалан төрхийг олж чаддаг нэгэн гэлтэй. Харин өглөөд босоод ирэхээр царай нь нөгөө л үзлийн гэмээр байдалдаа орчихно. Түүнийг нь залуу хүү Чимид-Очир анзаарсан байлаа. Тэгээд “Та үргэлж унтаж баймаар юм. Сэрэхээрээ л та хачин царайтай болчих юм” гэж тоглоход өвгөн “Аргагүй дээ. Ээж минь дандаа л миний нойронд ирж намайг эрхлүүлж толгойг минь илдэг юм” гэж үг алджээ. Чимид-Очир энэ ойлгомжгүй үгийнх нь утгыг гөвж, ёроолыг үзэх гэж янз бүрийн арга саам хэрэглэжээ.

Тэгсэн чинь Даш гуайн ээж хэдэн жилийн өмнө нас барсан бөгөөд хүү нь ээжийгээ нас бараагүй гэж бодож явдаг аж. Залуу насандаа Даш гуай ээжийгээ их ч зовоож, үсийг нь дэндүү эрт цав цагаан болгосон энэрэл ачлал багатай үр байж. Даш гуай таван удаа гэрлэсэн хүн. Хөдөө нутагт хэн нэгэнтэй гэр бүл болсон тохиолдолд яалт ч үгүй хувь тавилантайгаа эвлэрэн, өөрийнхөө тэр дутуу дундуур орон зайг өөр юмаар нөхөж, ухааны чанга хүлээсэнд амьдардаг бичигдээгүй хууль байсан даа. Гэсэн ч тэр бичээгүй хуулийг ичихгүй зөрчсөн Дашид эх нь гомдохын дээдээр гомдож явсан аж. Даш гурав дахь эхнэрээ хоёр хүүтэйгээ хаячихаад ээжийнхээ гэрт орж суужээ. Ээж нь ч “Ингэж байснаас авгай, хүүхэд дээрээ оч” гэж хөөнө.

Нэг удаа Даш ийм үг хэлж, яншаад байхаар нь ээжийгээ барьж аваад үүдээр нь шидэж гаргасан байна. Эх нь бусад хүүхдүүдийнхээ гэрт очиж Дашийн босгоор алхахгүй байсаар нас баржээ. Даш гуай ээжийгээ нас барсан өдөр л гэнэт ухаан орсон юм шиг цурхиртлаа уйлж байж. Олны хэл ам хэцүү болохоор ах, дүү нар нь ээжийг нь оршуулж байхад очиж чадахгүй холоос хараад уйлж байж. Оршуулга дуусч хүмүүс буцсаны дараа Даш ээжийнхээ газар дээр давхиж очоод саяхан булсан нойтон шороог нь хоёр гартаа тас атган орилж байсан гэнэ. Тийнхүү амьддаа үйлдсэн нүглээ ээжийнхээ шарил дээр наминчилж байсан Дашид гэнэт адын гэмээр аймшигт бодол орж иржээ. Тэр ээжийнхээ зүс царайг хармаар санагдсан байна.

Үхсэн ч гэсэн ээжийнхээ царайг харахсан гэсэн галзуурсан гэмээр бодол нь биежиж тэр үсрэн босоод шинэхэн оршуулгыг онгичиж тагийг авахад ээжийнх нь нүүрийг бүтээсэн хадаг салхинд хийсч оджээ. Ээж нь ачлалгүй хүүгийнхээ юу хийж байгааг үл анзаарах мэт, түүний түмэн муу үйлийг сонсохгүй, харахгүй болсондоо санаа амарсан мэт амгалан гэгч нь нойрсч байв. Даш ээжийнхээ хөшиж хөрсөн цогцсыг авснаас өргөж гаргаад морин дээрээ дүүрэн уул руу явсан байна. Зуны халуун улиралд ч цасаа шилгээдэггүй Бор залаан өндөр дээр тэр очиж ээжийгээ нутаглуулах гэж бодож байлаа. Тэр амандаа “Өрлөг ээж минь, та өөдгүй муу хүүгээ өршөөгөөч. Би таныхаа биеийг өт батганд идүүлэхгүй. Өмхий нүхэнд илжрүүлэхгүй” гэж үглэн дуулж явсан байна. Даш ээжийнхээ цогцсыг уулын мөнх цастай оргил дээр үүрч гараад сүүдэр талынх нь цасанд булж орхижээ.

Тэгээд буцаж очоод оршуулгыг хуучин байдалд нь оруулж засч янзалсан байгаа юм. Лавтай хэдэн жил Даш ээжийнхээ царайг харах гэж мөнх цаст оргил руу явдаг байж. Нэг халуун зун очиход уулын цас хайлж ээжийнх нь цогцос цасны устай доошоо урсаад хаана очсон нь мэдэгдэхгүй болсон байв. Даш толгойгоо шааж уйлна. Үхдэг ч юм бил үү гэж анх удаагаа бодож байгаа юм. Тэгээд мориныхоо дөрөөнд гуталтай хөлөө мултрахгүйгээр шургуулж бэхэлж тогтоогоод морио үргээх гэж байтал хажууханд нь “Ишш, хүү минь. Чи яасан уйтан бодолтой хүн бэ? Ээж нь чамайг аль хэзээний л уучилсан шүү дээ” гэж ээж нь хэлэх шиг болжээ.

Хичнээн үргээх гэсэн ч морь нь байрнаасаа хөдөлсөнгүй. Мод авч мориныхоо цавь руу хатгаж цочоох гээд ч нэмэр болсонгүй. Морь юу ч болоогүй юм шиг өвс үмхлэн зогсч байж. Түүнээс хойш Дашийг унтахад ээж нь дандаа зүүдэнд нь ирж сургаал хэлж, “ингэ, тэг” гэж зааварладаг болсон гэнэ. Ээжийнхээ зүүдэнд нь ирж хэлсэн үгнээс зөрөхгүй байснаар нохой Дашийн муу нэр ч сайн үйлийн будагт өнгөө өөрчилж, олны дотор муугүй нэгэн хар өвгөн болсон байна. Энэ бүхнийг Даш өвгөнөөс сонссон Чимид-Очир “Одоо таны ээж зүүдэнд тань юу гэж хэлэх юм. Жишээ нь өчигдөр шөнө танд юу гэж хэлэв?” гэж асуусан байгаа юм. Ээж нь хар ногоон торгон дээлээрээ түүнийг хучиж өгөөд, “Миний хүү одоо болно оо. Ээждээ ир” гэж хэлсэн. Энэ нь намайг үхэх болсныг ээж минь зөгнөж хэлсэн байх гэж өвгөн хэлж байжээ.

Үнэхээр ч Чимид-Очирыг эмнэлгээс гараад удаагүй байхад Даш өвгөн сумын төвийн эмнэлэгт нас барсан гэдэг.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/