Олон жил эмнэлгийн сахиул хийгээд одоо тэтгэвэртээ сууж байгаа Одвогмэд ярьсан нь: Чөтгөр гэдэг чинь хүнээсээ олон байдаг юм. Миний ажиллаж байсан эмнэлэгт л гэхэд бие нь дордож сэхээнд орсон хүмүүсийг сахиураас нь олон чөтгөр сахиад зогсч байдаг байсан. Би эхэндээ чөтгөр гэж байдаггүй л гэж боддог байлаа. Сүүлдээ ч нөгөө гайхалтай чинь танилцаж, зөндөө олон найз нөхөдтэй болж байлаа. Чи намайг худлаа тууж байна гэж бодож байна уу? Чөтгөр гэдэг юмыг анх харсан тухайгаа болон сүүлд өөрийн гэсэн дотно чөтгөрүүдтэй болсон талаараа сонирхуулъя. 


Би хэр барагтай юмнаас айж жихүүцнэ гэж байхгүй. Тэр чигээрээ явсаар өдий хүрсэн гэж боддог. Аймшиггүй зоригтой амьтан болохоор би эмнэлэг, морг хоёрын хооронд “гол үүрэг” гүйцэтгэдэг байлаа. Асрагч авгай нар нас барсан хүмүүсийг надад даатгачихна. Носилк энэ тэр гэхгүй. Өргөж аваачаад л ширээн дээр нь тэрийлгэж орхидог байлаа. Яахав дээ, энэ сахиулын ажлын хажуугаар хийж байгаа зүйл маань одоогийнхоор бол миний хувийн бизнес байсан юм шиг байгаа юм. Тэгээд л асрагч авгай нарын цалингаас архиныхаа мөнгийг татчихдаг юм. Нэг удаа морг руу нэг залуухан хүүхний цогцсыг тэвэрч аваад алхаж явлаа. Тэр хүүхний ар гэрийнхэн нь явж өгөхгүй, дахиад нэг тариа хийгээд аль гэх зэргээр их л гомдолтой байсан юм билээ л дээ. Асрагч авгай нар чинь бас аминдаа хайртай. 
Их л эвгүй байдалтай нас барсан хүнийг надад даатгадаг байсан юм. Тэр хүүхэн амьсгал хураахынхаа өмнө янцаглан гиншиж эр, эм хоёрын хийдэг ажлыг хийж байгаа юм шиг туниа муутайхан хөдөлж байгаад явчихсан байгаа юм. Нөгөө хүүхнийг тэвэрч моргийн хаалган дээр очоод хананд нуруугаар нь шахаж “тогтоогоод” түлхүүрээ гарган цоож руу хийх үед нөгөө үхдэл чинь урдаас түлхээд хөдөлдөг байгаа. 
Тэгэхэд залуу ч байж. Цоож руу түлхүүр ч орж. Цогцос руу би өнөөхөө хийх аятай сонин сэрэл төрөв. Гэхдээ яалаа гэж амьд хүн хүүртэй хурьцах билээ. Энэ муухай бодлоо тархинаасаа ховх татаж хаячихаад нөгөө хүүрийг чинь оруулж вандан дээр чулуудчихлаа. Тэгээд гар, хөлийг нь засахчаа болоод эргэтэл хойноос нэг хүн татдаг юм байна. Нөгөө үхдэл чинь хөдөлгөөнгүй хэвтэнэ. Гэхдээ л ямар нэгэн үл үзэгдэгч гар намайг татаж чангаагаад болдоггүй. Юу ч байхгүй мөртөө хоосон агаарыг хэд сайн цохиж дэлсч аваад гарч манааныхаа пүүткэнд ирээд аяга халуун цай уугаад зүүрмэглэж байтал нөгөө эмэгтэйн царай нүүрэн дээр тусах шиг болдог юм. Худлаа нүдээ аниж байгаа дүр эсгээд хэвтээд л байлаа. Тэгсэн чинь хүв хүйтэн уруулаар үнсээд авч байна. Зүгээр л хэвтээд байлаа. Тэгж байгаад нойрондоо дийлдээд унтаад өгсөн байгаа юм. 
Түүнээс хойш нөгөө бүсгүйн амилсан царай над руу ирнэ. Түүнийг тав хоногийн дараа оршуулах байсан юм. Тэр хугацаанд ч нөгөө лүд чинь салахгүй л эргэлдээд энд тэндээс чангаагаад байлаа. Оршуулахаар нь цогцостойгоо тонилно биз гээд би ч нээх тоохгүй. Харин сонин нь манай талийгаач хөгшин хэлдэг юм. Зураг нь тэр байна даа. Чамаас өөр хүүхний үнэр үнэртээд байна. Чи бүр сүрхий болжээ. Арай л эмч хүүхнүүдтэй жоготой болсон гэж битгий хэлээрэй дээ гэдэг юм. Юуных нь эмч домч байхав. Асрагч нарын “ажлын” хүндийг нугалж өгөөд архины мөнгө л олох төдийхөн овсгоо гаргадаг хүн байлаа шүү дээ. 
Тэгээд нөгөө бүсгүйг үүрээр ирж оршуулахад миний ээлж таарч моргийн хаалгыг онгойлгож өглөө. Авсанд хийгээд гарч явтал авсны таг нь гурван удаа онгосхийдэг байлаа. Түүнийг ар гэрийнхэн нь муу ёр гэж их л жигшин зэвүүрхэж байх шиг санагдаж байв. Яагаад ч юм тэр өдөр би нэг чухал зүйлээ алдчихсан юм шиг, сэтгэл нэг л дундуурхан байсан юм. Орой нь нөгөө бүсгүйн царай өөдөөс минь ширтэхээ больчих вий гэсэн шүү юм ч бодогдож байлаа. Бүсгүйн царай тэр орой ч “эргэж” ирсэн. Бараг сар шахам зүүд нойронд ч үзэгддэг байсан юм. Тэгж байгаад гэнэт алга болсон доо. Чи чөтгөрийн тухай надаас сонирхвол ах нь нэвтэрхий толь л гэсэн үг. Тэгэхдээ миний чөтгөрүүд бол дандаа эмнэлэг дотуур сүлжилдэн, хана паар нүдсэн шигээ л байдаг тайвандуу амьтад. Нэг чө-тэй би бүүр архидаж үзсэн гээч.
Нэг удаа би асрагч нараас авсан архиа задалж ганц хундага хийж тавиад юу ч билээ нэг юм аваад буцаад ирсэн чинь нөгөө хундагатай архи минь байдаггүй. Өөрөө уучихаад андуурсан хэрэг гэж бодоод дахиад нэгийг хийж амандаа ойртуулсан чинь яах аргагүй “Нар зөв тойруулаач” гэж нэлээд хөлчүү эр ёс журам заадаг байгаа. “Юу вэ?” гэж дуугараад ийш тийш харсан чинь нөгөө хундагатай юмыг маань ч бас хэн нэгэн ховх сорчихсон байв. Би ч “За тийм дээрээ тулсан бол ч бусдад ингэж монжуулахгүй шүү” гэж бодоод үлдсэн архиа шилээр нь авч залгилах гэсэн чинь “Чи яасан муухай архичин бэ? Шилээр нь уугаад байхдаа яадаг юм. Бид гурвуулхнаа байна шүү дээ. Хундаганд хийгээд уу. Ер нь жаахан тавьж байгаад хүртчихье” гэдэг юм байна. Би ч бас л “За тийм байж” гээд шилтэй архинаасаа хундаганд хийх гэснээ ямар ч муу дивтэй байж болно гэж сэрэмжлэн бодоод өөр аяганд хийж уулаа. Тэгсэн чинь нөгөө үл үзэгдэгч хоёр найз маань “Чи боль л доо. Өөртөө том хийгээд бид хоёрт болохоор ийм жоохныг...” гэж байна. “Ийм жоохоныг” гэж хэлэхтэй зэрэг миний нүдэнд хөх болон шардуу өнгөтэй халаад өмссөн хоёр нөхрийн царай бүрэлзэн баралзан орооод ирдэг юм байна. Хоёулаа боловсон байрын залуухан хүмүүс. Нэг нь миний зүс таньдаг хүн шиг. Тэр аймгийн соёлын төвд хөгжимчин хийдэг байсан юм. Түүний онигоо одоо хүртэл өөрөөс нь ч урт наслаад байж л байдаг юм. Хөдөө суманд тоглолтоор очоод тайзан дээр тоглолтын үеэр баянхуур хөгжмөө тэвэрсэн чигтээ тасарч унаж байсан хүн байгаа юм. Над шиг хүн үхэхийг ямаа үхэхээс олон харсан хүнд айх гэдэг асуудал аль хэдийн үгүй болчилгүй яахав. 
Нөгөө танил хөгжимчинтэйгээ ярих гэсэн чинь дуугарахгүй юм. Нөгөө лонхтой юм руу минь л хараад гөлөрчихсөн, их л уйтгартай дүр царайтай байсан даа. Би нөгөө нөхрийг сонжиж үзэв. Танихгүй хүн байсан. Намайг эмнэлэгт ажилд орохоос өмнө нас барсан хүний л сүнс байсан байх. Хүн гэдэг сонин байдаг юм билээ. Танихгүй нөхөр миний яг эгц урдаас хараад сууж байсан юм. Тэгэхэд би нөгөө таних хөгжимчнийхөө сүнсэнд түрүүлж ганц татуулчихмаар байдаг. Тэгээд хундаганд хийж ширээн доогуур явуулахад мань Чөөгий мэдэж байна. Нэг харахад хундага хоосорсон байлаа. Харин ширээн дээгүүр аяганд хийж түгээж байснаасаа арга саам хэрэглэж түүнд дахин нэг “торгуулийн хундага” өгч амжсан юм. Чөтгөртэй “архидсаны” маргааш миний бие маш хөнгөн, шар тайлах гэж шаналах шаардлагагүй байдаг сан. 
Үргэлжлэл бий...

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/