Уншиж байна...

Хоёр зохион бүтээгч ЗСБНХУ-ын ШУА-ийн Радио электроникийн хүрээлэнгийн биоэлектроникийн лабороторид “Биологийн объектод модулчилсан цахилгаан болон цахилгаан соронзон долгионоор үйлчлэх нь” сэдвээр илтгэсэн тухай сонинууд дээхэндээ бичиж байсан.

Тэдний нэг И.Качалин радио долгионы тусламжтайгаар зайнаас унтуулах аргын тухай энд яригдаж байна хэмээн тайлбарлаж байна. 1973 онд Новосибирск хотын нэгэн цэргийн ангид блок-схемд нь СВЧ генератор ашигласан “Радио нойр” төхөөрөмжийг туршжээ. Яг энэ СВЧ цацруулагчийг америкийн “МК-ультра” төсөл” туршсан байдаг. Эмч нарын бодлоор бол “зөвшөөрч үл болох өндөр идэвхтэйгээр янз бүрийн давтамжтай цахилгаан соронзон талбайгаар удаан хугацаанд системтэйгээр үйлчлэх нь бие махбодын, эн тэргүүнд төв мэдрэлийн систем, тархины үйл ажиллагааг үндсээр нь өөрчилдөг”.
Чухамдаа энэ үр дүнг л том жижиг янз бүрийн генераторуудаас хүлээж байлаа. Цэргийнхэн болохоор ойрын ирээдүйд туршилтыг жинхэнэ зэвсгийн хэмжээнд хүргэж дайсны армийг бөмбөг сумгүйгээр ялдаг болно гэж амлацгаав.
Ийм зэвсгийг олноор үйлдвэрлэхийг хүлээх зуураа тэд генераторуудаа юу ч сэжиглээгүй энгийн иргэд дээр туршиж байлаа. Оршин суугчдын байгалийн бус шинжтэй цахилгаан соронзон үйлчлэл бүхий бүхэл бүтэн хорооллууд байгааг Оросын 100 шахам бүсийн хараат бус шинжээчдийн дүгнэлтүүд нотолж байгаа юм.
Орон сууцны экологийн комисс эдгээр хороолол нь “үхлийн тоо өндөр, зүрх судас, хавдар болон бусад онцлог өвчин их, дутуу төрөлт, ялангуяа залуучууд дунд шалтгаангүйгээр амиа хорлох явдал өндөр хувьтайгаараа ялгардаг. Цахилгаан соронзон долгионоор олон удаа үйлчлэхэд барилгын төмөр бетон их бие тухайн байшинд амьдрагсдад бүгдэд нь нөлөөлөгч реюнатор болж хувирдаг учраас орчин үеийн орон сууцнууд руу радио долгионыг чиглүүлэн нөлөөлөх нь онцгой аюултай.
Өнөөдөр Орост 45 хүртэлх насны эрчүүдийн үхэл европын бусад орноос 5 дахин их байна. Хавдрын өвчлөлөөр Орос дэлхийд тэргүүлэх байрын нэгд явж байна. Энэ зэвсгийг Орост хяналтгүй хэрэглэснээс сүүлийн арван жилийн дотор энэ орныг хүн ам зүйн сүйрэлд хүргэлээ. ОХУ болон хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын иргэдээс манай хороонд хандан тэдэнд зайнаас нөлөөлөх техникийн болон химийн хэрэгсэл хэрэглэсэн тухай олон гомдлыг бид задлан шинжилж үзлээ. Эдгээр иргэдийн өрөө тасалгаан дахь цахилгаан соронзон талбай, ионжуулсан цацрагийг хэмжсэн хэмжилт, тэдэнд зайнаас нөлөөлсний улмаас авсан гэмтлийн тухай эмнэлгийн магадлагаа, хараат бус шинжээчдийн өгсөн зөвлөгөө, хүн ам дээр шинэ төрлийн зэвсэг туршсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан олон тооны өгүүлэл зэрэг нь дараах дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Үүнд:
1. Цацраг, радио давтамж, ультра авиа, инфра авиа, радиологийн зэвсэг, нейрокомпьютерийн технологи ашиглан хүнд нөлөөлөх психофизикийн аргыг зөвлөлт засгийн үед ашиглаж байсан, одоо ч тусгай албад, гэмт хэргийн бүлэглэлүүд, эмх цэгцгүй урсгалууд ухамсрыг боолчлох,үйлдлийг хянах, хувь хүнийг бүрэн солих; оюуны болоод уран бүтээлийн чадамжийг бууруулах; генийн түвшинд эрүүл мэндийг муутгах; хүний эрхтэнд нөлөөлж, улмаар бүх бие махбодын ажиллагааг удирдах арга болгон хэрэглэсээр байна.
2. Хүн амд өргөн хэмжээгээр санаатайгаар нөлөөлөх ажил цогцоор хийгдэж байна. Техногенийн хэрэгслээс гадна химийн бодис, хий, психотропын болон мансууруулах, биологийн бэлдмэл хэрэглэж байна. Манай байгууллага цацрагт өртсөн гэж гомдоллосон иргэдэд хэрэглэсэн химийн бодисуудыг харьцуулж үзэхэд иргэдийг “боловсруулах” ажил нэг л янзын тусгай найрлагын тусламжтайгаар, тэгэхдээ айл гэрийн дээврийн цоорхойгоор, эсвэл эзэд нь байхгүй үеэр гэрт нь хулгайгаар орох замаар хийгдэж байгаа нь тогтоогдлоо. Өрөө тасалгааг шугамын ус, шал, хана, тааз, тавилга, хөшиг, хувцас, гутал гэхчлэн бүрэн ”боловсрууддаг”. Гомдол гаргасан хохирогчдыг хуулийн байгууллага сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлэхээр сүрдүүлж, эсвэл “цацрагийн айдас” гэсэн оноштойгоор тийш нь хүчээр хэвтүүлдэг.
3. Иргэдийг цахилгааны утас, радио телефоны утас, дулаан дамжуулалт, хамгаалалтын сүлжээ, нийтийн хэрэглээний телевизийн антенн, тэрчлэн хөдөлгөөнт болон нисэх, сансрын хэрэгсэл ашиглан “боловсруулдаг”. Ахуйн цахилгаан сүлжээгээр өндөр давтамжийн долгион дамжуулах нь орон сууцны гал түймрийн шалтгаан болдог баримтыг улсын галын албад тусгай албадын төлөөнөө чимээгүй өнгөрөөж байна.
4. Хүний ухамсар, эрүүл мэндэд нууцаар нөлөөлөх нь Оросын ард түмний хувьд сүйрэлт үр дагавар авчирсан билээ. “Долоо хоногийн ертөнц” сонинд нийтлэгдсэн өгүүлэлдээ Орост 1989-1999 оны хооронд насанд хүрсэн 20 сая хүн үхсэн тухай зохиолч Вадим Кожинов бичсэн байна. Москвагийн орон сууцны экологийн хорооны тоо баримт психофизикийн зэвсэг хэрэглэж туршсаны улмаас олон амь хохирсныг харуулж байна.
5. Энэ асуудлыг гаргаж ирснээр бид манай ажлыг эсэргүүцсэн төрийн сайтар зохион байгуулсан механизмтай тулгараад байна. Психофизикийн болон плазм зэвсгийг зохион бүтээгчдийн нэг, ОХУ-ын төрийн Думын депутат Ю.Ю.Леонов “Бодитой байгаа психофизикийн зэвсгийг улс төр, эдийн засаг, олон нийтийн хөдөлгөөний удирдагчдын эсрэг идэвхтэй хэрэглэж байна” (“Завтра” сонин, 1999 оны №43) хэмээн энэ баримтыг нотолж байна. Манай хорооноос төрийн бүх шатанд олон удаа хандсан боловч ямар ч үр дүнд хүрч чадахгүй байна” гэсэн байна.
Психотронын зэвсэг эрүүл мэндэд аюултайг хэнд ч тайлбарлах хэрэггүй. Төр яагаад өнөөдөр ч гэсэн энэ асуултад хариулах дургүй байна вэ? Манай оронд ийм юм хэзээ ч байгаагүй мэт дүрийг яагаад эсгэнэ вэ? Хохирсон бүс нутгийнханд мөнгө төлөхгүйн тулд аваарт өртсөн нутгийн хэмжээ, радио идэвхт хордлогыг хүлээн зөвшөөрөхгүйг хичээдэг тэр л шалтгаанаар ингэж буй юм. Психотронын зэвсэг зөвхөн тархи оюуныг сүйтгэж, хүнийг хүлцэнгүй боол болгодог төдийгүй эсийн түвшинд өөрчлөлт оруулдаг. Эдгээр өөрчлөлт нь янз бүрийн өвчин үүсгэнэ. Үхлийн бус зэвсэг нэртэй туршилт хийн шалгадаг байсан хүрээлэнгийн нэрсийг би олсон юм. Жишээ нь, Москвагийн психотроникийн хүрээлэнд менталь модулятор, ген задлагч, ген захирагч гэсэн гурван багажийг туршиж байжээ. Доктор Охатрины бичил лептон технологийн лабораторид бичил лептон талбайн үнэлгээ хийдэг байв.
Бид шинэлэг зүйлсээ америкуудтай солилцдог байв. Энэ л түншлэл, солилцооны хөтөлбөрийн хүрээнд Тархи судлалын хүрээлэн америкийн соронзон чичирхийллийн томограф (мэдээж үнэгүй биш)-тай болж, харин манайхан болохоор далайн чинадын мэргэжил нэгтнүүдээ лазерийн технологийн ололттойгоо танилцуулж байв.
Тус хүрээлэнгийн худалдаж ансан томограф цэргийнх биш, энх тайвны зорилгоор судалгаа явуулах зориулалттай эд байлаа. Түүний ганц л том дутагдал нь хэтэрхий нүсэр, бас хүнд байв. Соронзон нь өөрөө 30 тн, түүнийг тусгаарлагч гадаргуу нь 260 тн. Манайхан болохоор аль болох зөөврийн систем бий болгохыг хичээж байлаа. Зарим цацруулагч төхөөрөмж дипломат цүнхэнд ч баггана. Тийм болохоор л улс орон таран бутарч байх үед тэр үеийн ДЯЯ-ны сайд Баранников өөрийн байгууллагынхандаа “Нууц технологи алдагдах үйл явц айсуй. Тэдгээрийг мафийнхан (улс төрчид, цэргийнхэн, маньякууд, нууц байгууллагынхны ашиг сонирхол) гартаа оруулна” гэж анхааруулсан юм биш биз? Яг л тольдсон мэт харж дээ. Горбачевын хэлдгээр үйл явц хөдөллөө…
Арван жилийн турш депутатууд психотронын болон биологийн зэвсгийг хориглох тухай хуулийн төсөл өргөн барьж, Дум арван жилийн турш түүнийг хүлээн авахаас татгалзлаа. Яагаад тэгсэн гэж бодож байна? Думд юу ч ойлгологгүй хүмүүс суулаа гэж үү? Эсвэл тэд бас манай оронд психотронын зэвсэг байхгүй гэж бодоцгоов уу? Үгүй ээ. Хүчний яамд болоод нууц албадын энэ өв хяналтгүй байх нь олон хүнд ашигтай байлаа. Ийм багажийг зарах нь ашигтай хэрэг байлаа.
Думын гишүүн бүр үйлдвэрлэгчид болоод сонирхсон бусад этгээдүүдийг лообийддог шүү дээ. Хуулийн төслийг депутат Ильюхин өглөө, дараа нь депутат Лопатин хоёр дахь төслийг өргөн барилаа. Гэвч хоёр төсөл хоёул нийтийн хэлэлцүүлгийн шатанд ч хүрч чадсангүй…
Гагцхүү 2000 онд л Красноярын хязгаарын хууль тогтоох хурлын санаачилгаар “Зэвсгийн тухай” холбооны хуулийн 6 дугаар зүйлд психофизикийн зэвсгийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах оролдлого хийгдлээ. Гэвч энэ өөрчлөлтийг шууд хүлээж авсангүй. М.М.Касьяновын толгойлсон Засгийн газар энэ өөрчлөлтийг буцаав. Тэгэнгүүт красноярын депутатууд улс орны 37 бүсийн Холбооны хуралд хандан Красноярын хязгаарын Холбооны хурлын санаачилгыг дэмжихийг хүслээ. Бараг бүх бүс нутгийнхан энэ санаачилгыг дэмжив. Төрийн Дум 2001 оны зургадугаар сарын 26-нд нэмэлт өөрчлөлтийг хүлээн авч, Ерөнхийлөгч В.В.Путин өөрчлөлтийн тухай зарлигт гарын үсэг зурав. Нэмэлт өөрчлөлтөд: “Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээр радио идэвхт цацраг, цахилгаан соронзон цацраг, инфра авианы цацраг, ультра авианы цацраг, биологийн хүчин зүйл ашиглахад үндэслэсэн хөнөөх үйлчилгээтэй зэвсэг болоод өөр бусад зүйлсийг иргэний болоод албаны зэвсэг хэлбэрээр ашиглахыг хориглоно” гэж заажээ. Өөроөр хэлбэл энэхүү нэмэлтээр психотронын зэвсэг болоод зомбичлол нь хүүхэд айлгах төдий зүйл биш, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний солиорол ч биш, харин бүрэн бодот байдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг билээ.

Бусад мэдээ

Feb 14, 2024 516

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/