Уншиж байна...

1940-өөд оны үед Оросын судлаачид хүнийг нойргүйдэлд автуулах нөлөөтэй хийг зохион бүтээжээ. Тэд үүнийгээ Дэлхийн 2-р дайны дараагаар улс төрийн хоригдлууд дээр туршсан нь хожим "Оросын нойргүйдлийн туршилт" гэсэн нэрээр хүн төрөлхтний түүхийн хуудаснаа бичигдэн үлджээ. Энэхүү туршилт нь 15 хоногийн хугацаанд үргэлжлэх байсан бөгөөд хүлээж байсан үр дүн нь эсрэгээрээ эргэсэн юм. Ингээд та бүхэндээ энэхүү аймшигт туршилтын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Туршилтанд дайны үед эх орноосоо урвасан, хууль зөрчсөн гэх мэт 5 хоригдлыг хамруулсан байна. Тэдэнд "Хэзээ ч унтахгүй, юу ч болж байсан нойр хүрнэ гэсэн асуудал гарахгүй, ер бусын чадвартай хүмүүс болгох болно гэж туршилтаа тайлбарласан байна. Туршилт хийсэн өрөө нь унших ном, эвхэгддэг ор болон бүтэн сар хэрэглэж болох хоол хүнсээр хангагдсан байжээ.



Гол зорилго нь судлаачид тэднийг 30 өдөр унтуулахгүй байх байсан бөгөөд унтахгүй байж чадвал эрх чөлөө олгож, суллана гэсэн амлалтыг өгсөн байна. Тэдний яриа болон үйл хөдлөл бүрийг бичиж авах үүднээс тусгай микрофон зүүлгэсэн бөгөөд эхний 5 өдөр хоорондоо дайны талаар ярилцаж, өөрсддөө тохиолдсон хөгжилтэй явдлуудаас бие биетэйгээ хуваалцаж, инээлдэж хөхрөлдөн хэвийн өнгөрчээ.
6 дахь өдрөөс эхлэн тэд өөрсддөө тохиолдож буй нөхцөл байдлын талаар микрофоноор дамжуулан судлаачдад гомдоллож, биеийн байдал нь сайнгүй болж байгаа талаар хэлж эхлэх болсон байна. Хоорондоо ярихаа больж, микрофоноор өөрөө өөртэйгээ шивнэж ярих болжээ. Зарим судлаачид эхний хэдэн өдрийн нойргүйдлийг тэдний эрх чөлөөтэй болох хүсэлтэй холбон ойлгож байсан ч эцэст нь тэднийг хийнд мансуурч эхлэж байгааг ухаарсан байна.



9 өдөр өнгөрсний дараагаар тэдний нэг нь маш чанга орилж эхэлсэн бөгөөд 3 цагийн турш тасралтгүй хана хооронд дээш харан гүйсээр байв. Хүн болгоны хариу үйлдэл өөр байсан ба зарим нь хий хоосон хүнтэй юм ярьж, зарим нь ханан дээр хумсаараа зураг зурж байхад бусад нь нэг зүйл рүү харцаа салгалгүй харж суусаар байв.



Үүнээс 3 өдөр өнгөрсний дараа хэнээс нь ч ямар ч дуу хоолой гарахгүй байсан бөгөөд эмч нар дотогш орж, 5 хүний микрофоныг шалгасан ч хэвийн ажиллаж байсан байна. Харин 14 дэх өдөр үхсэн мэт ямар ч хариу үйлдэл гаргахаа больсон бөгөөд энэ үед судлаачид шалгахад амьд хэвээр байсан нь тогтоогджээ. Дараа нь судлаачид тэдний өрөөнд орохоосоо өмнө "Бид хаалгыг нээлээ, хаалганаас холдоод шалан дээр хэвт, эсэргүүцвэл эрх чөлөөтэй болж чадахгүй” гэж хэлж нэвтэрсэн байна.

Харин тэд маш тайвнаар "Бид суллагдахыг хүсэхгүй байна" гэж хэлцгээжээ. 15 дахь өдөр цэргүүд орж шалгахад тэдний нэг нь үхсэн байсан бөгөөд үлдсэн дөрвөн хүнийг амьд гэж хэлэхэд хэцүү болсон байв. Тэд "Амь авраач" гэж гуйж эхлэсэн бөгөөд цэвэр агаар маш ихээр хүсч байна гэдгээ ч бас хэлжээ. Хоолоо идэхээ больж. мах, ус зэрэг хүнсийг хэрэглэхээ бүрмөсөн больсон байна.



Амьд үлдсэн 4 хоригдол эмнэлэгт очсон хэдий ч тэд унтахыг огт хүсэхгүй байв. Харин өөдөөс нь хий нэхэж, маш чангаар орилж, эсэргүүцэл илэрхийлж байжээ. Тэдний биеийн байдал улам аймшигтай болсон бөгөөд хоригдлуудын биеийн байдлыг шалгахаар орсон сувилагчид айдаст автаж, ухаан мэдрэлээ алдацгааж байв. Тэд сувилагчид руу харж инээмсэглэн солиотой хүн шиг аашилдаг байснаас гадна тэдний арьс болон бие организм нь нүд хальтирмаар болсон байв.



Оросын "Онцгой алба" туршилтыг зогсоож хүмүүсийг гаргахыг завдсан ч чадаагүй юм. Оросын цэргүүд болон сувилагчид тэдний эсэргүүцэлтэй нүүр тулгарч, шархдаж, гэмтэж байсан бөгөөд зарим нь бүр амь насаа алдсан байна. Хоригдлууд цэргүүдийн хоолойг шүдээрээ тасдаж, биенийх нь бусад хэсгийг хумсаараа тас татан хаяж байв. Тэдний бие организм энэ хугацаанд бүхэлдээ шахуу өөрчлөгдсөн бөгөөд бүх судас нь гаднаасаа тодрон харагдаж, зарим эд эрхтэн нь устаж үгүй болсон байлаа.

Удалгүй илүү олон хүн хамарсан тусгай багийнхныг эмнэлгийн өрөөнд нэвтрүүлж, аюулгүй болгон хэд хэдэн хагалгааг хийж амжжээ. Тэд хагалгааг ямар ч өвчин намдаах тариагүйгээр шууд хийсэн байна. Үүний үр дүнд тэдний биеийг хийгүй бол амьдарч чадахааргүй болсон гэдгийг эмч нар болон судлаачид ойлгожээ. 3 хоригдлын тархи нь төд удалгүй бүрэн үхжиж, амьсгал хураажээ.

Туршилтыг ахлаж байсан судлаач сүүлийн үлдсэн нэг хоригдлыг буудаж хөнөөхийг тушаасан бөгөөд тушаалыг гүйцэтгэхээс өмнө түүнээс "Чи хэн бэ?" гэж асуухад хоригдол өөдөөс нь "Чи, намайг тийм амархан мартаж байгаа юм уу?, Би бол чамтай л адил хүн" гэж хэлжээ. Буудуулан унаж байхдаа "Суллагдахад тун ч ойрхон байлаа" гэж хэлээд үхсэн байна.

Бусад мэдээ

Feb 14, 2024 538

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/