Уншиж байна...

Зургаа дахь мэдрэхүй гэж юу вэ?

Оюун ухаант хүн үүссэн цагаас эхлээд оршихуйн юмс үзэгдэл болоод байгаль дэлхийтэй биеэрээ бус ухамсрын түвшинд харилцаж эхэлсэн. Үүнийг зөн билэг, зургаа дахь мэдрэхүй, нөгөө ертөнцтэй харилцаа тогтоох чадвар зэрэг ойлголтын хувьд адилхан ч өөр өөрөөр нэрлэж ирсэн билээ. Зарим хүмүүс иймэрхүү зүйлсэд огт итгэдэггүй шүү дээ. Тэгвэл энэ үнэхээр үнэн болов уу? Та бүхэнд хариулт болж чадна хэмээн сэтгэж энэхүү мэдээллийг бэлтгэв.

1. 6 дахь мэдрэхүйн талаар ерөнхий ойлголт


Энэ нь хүний харж, мэдэрч чадах 5 мэдрэхүй буюу харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх мэдрэхүйгээс дээгүүр, оюун санааны болон сүнсний төвшин дэх мэдрэмжийг хэлдэг. Өөрөөр хэлбэл жирийн хүний харж чадахгүй зүйлсийг харж, тэдэнтэй харилцан, ирээдүйд учирч болох таагүй зүйлсийг урьдчилан зөгнөж сануулах гэх мэт... Өдгөө техник технологи хөгжиж хүний ерөнхий биеийн энерги, зэргээс тухайн хүнийг хэр зөн совинтой мэдрэмжтэй хүн болохыг хэлдэг болжээ.

2. Тус мэдрэмжийг хөгжүүлж болдог уу?
Эрдэмтэд хүнийг 5 мэдрэхүйгээс гадна өвчин мэдрэх, шийдвэр гаргах гэх мэт хэд хэдэн мэдрэхүйтэй болохыг судалсан байдаг. Цаг хугацааны туршид хүний бие физиологи, сэтгэл зүй, маш ихээр өөрчлөгдөж байдаг учраас 6 дахь мэдрэмж хөгжиж болохыг үгүйсгэхгүй. Гэвч ихэнх тохиолдолд төрөхөөсөө үе дамжин уламжлагдах нь элбэг аж... Бид заримдаа үйл явдал дахин давтагдаж байгаа мэт мэдрэмж, танихгүй хэрнээ урьд өмнө уулзаж байсан мэт санагдах, тун удахгүй ямар нэг сайн эсвэл ёрын муу зүйл тохиолдох гэж байгаа мэт санагддаг бөгөөд үүнийгээ зөн совин хэмээн нэрлэдэг шүү дээ. Энэ нь ч мөн 6 дахь мэдрэхүйн илрэл юм. Чухам түүнийг хэрхэн хөгжүүлэх, оюун санаагаа зөв цэгцтэй байлгахаас цаашид илүү хөгжих нь хамааралтай.

3. Хүний биед хэрхэн мэдрэгдэх вэ?
Мэдрэмж бүхэн өөрийн онцлогтой байдаг. Бид түүний тодорхой байдлаар мэдэрч, таньдаг шүү дээ. Үүний нэгэн адил зөн совин, далд ухамсар зэргийг ч мэдрэх, таних боломжтой. Энэ нь хүн хүнд харилцан адилгүй илэрдэг. Зарим хүнд зүүдэнд нь илрэх, зөнтэй зүүд зүүдэлдэг байхад, бие нь тавгүйрхэх, сэтгэл санаа тааруухан болох, бусдыг азгүйтэж байна, аюулт өртөж байна гэх зэргээр бодит мэт төсөөлөн бодож, муу үйл явдлыг мэдэрдэг аж.

4. Ямар замаар хөгждөг вэ?
Хүмүүс ихэвчлэн бясалгалын замаар өөрийн 6 дахь мэдрэмжийг хөгжүүлдэг. Өөрийн оюун бодол, дотоод мэдрэмжээ нэгэн чигт барьж, анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж үүнийг хүссэн бүр хийж чадахгүй. Тиймээс хөгжүүлье хэмээн бодож байвал багагүй зүтгэл хэрэгтэй. Хүн хүний зан байдал, сэрэл мэдрэхүйгээс хамааран янз бүрээр мэдрэгдэж болно.

5. Бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
Мэдээж 6 дахь мэдрэхүй үнэхээр хөгжиж, эсвэл өөрт мэдрэгдэж эхэлсэн үед хүн бүр түүнийг харилцан адилгүй хүлээн авдаг. Энэ нь сайн, эсвэл муугаар ч нөлөөлж болох юм. Зарим нэг нь зүүдэндээ тавгүй зүүд зүүдэлж, тэр нь удалгүй биелэхэд гүн цочролд орж, өөрийгөө муу ёрыг дуудлаа хэмээн буруутгадаг. Харин эсрэгээрээ зөгнөсөн зүйл нь биелэхэд түүнээс урамшиж, өөрийгөө ер бусын чадвартай хэмээн үнэлэх нь ч бий. Гэхдээ зөн совин, 6 дахь мэдрэхүй зэрэг нь хүн бүрт багахан хэмжээгээр байдаг болохыг эрдэмтэд судалжээ. Чухам түүнийгээ хэрхэн хөгжүүлснээс л бүх зүйл шалтгаалдаг байна.

6. Ямар хүний 6 дахь мэдрэхүй өндөр хөгжсөн байдаг вэ?
Бүсгүйчүүдийн хувьд эрчүүдийг бодвол 6 дахь мэдрэхүй нь илүүтэй хөгжсөн, хөгжих магадлал ч өндөр байдаг ажээ. Учир нь эх үрийн холбоо, үрээ мэдрэх мэдрэмжээс улбаатай гэнэ. Ээжүүд үр хүүхдээ мэдэрдэг, тэрчлэн ихрүүдэд ч мөн илүүтэй байдаг аж. Чухам түүнийгээ мэдэх, хөгжүүлж байж л өөрт илэрхий мэдрэгддэг байна.

7. 6 мэдрэхүй болон зөн совин
Зарим хүний зургаа дахь мэдрэхүй бусдаас илүү хөгжсөний ачаар аливаа үйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог. Тийм ч учраас хүн төрөлхтний түүхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон бий. Тэдний хэлсэнд итгэх нь ч бий, үгүй нь ч бий. Хүн яагаад сайнаасаа илүүтэй муу совиндоо итгэдэг нь сонирхолтой хэрэг шүү. Үүнийг эрдэмтэд хүний "эмзэг сэтгэл"-тэй холбон тайлбарлажээ. Насанд хүрсэн ямар ч хүн аж жаргалыг хүсэн мөрөөддөг. Харин тэд мөрөөдөлд нь саад болох гэнэтийн азгүй явдал, өвчин, үхлээс айж цэрвэж явдаг. Чухам хүн бүрт байдаг энэ далд айдсыг өдөөж өгдөг тэрхүү муу совинд амархан итгэдэг байна. Бас үүнд хүний амьдралд тохиолддог санамсаргүй явдлууд ч дам болон шууд нөлөөлдөг аж.

Бусад мэдээ

Feb 14, 2024 621

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/