Уншиж байна...

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг өргөн барьж байгаа гишүүдийн нэг юм. 
Манай улсад төрөөс шашны байгууллагатай харилцах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлд “Монгол Улсад төр шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ. Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” хэмээн тунхаглаж, улмаар төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэж заасан. Түүнчлэн Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 15-д “Монгол Улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөтэй” хэмээжээ. 


Үндсэн хуулийн эдгээр заалтыг иш үндэс болгон Улсын Их Хурлаас 1993 онд төр болон сүм хийдийн хоорондын харилцааны эрх зүйн үндсийг тогтоосон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталсан болно.
Энэ хуульд 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн, 1995 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн, 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулж байжээ. 
Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтөй 800 орчим, зөвшөөрөлгүй 200 орчим шашны байгууллага ажиллаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ нь Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийх нэг гол үзүүлэлт гэж үзэж байна. Өнөөдөр таван монгол хүн тутмын гурав нь ямар нэгэн шашныг шүтэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон билээ. 
Цаашид Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зохицуулалтыг улам бүр боловсронгуй болгох үүднээс: нэгдүгээрт, шашны байгууллагыг /үүний дотор гадаадын шашны байгууллагын төлөөлөгчийн газрыг Монгол Улсын нутаг дэвсгэрт/ /үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, үйл ажиллагааг нь, зогсоох, татан буулгах тогтолцоог оновчтой болгон тогтоох, Хоёрдугаарт, шашны байгууллагын үйл ажиллагааны онцлогтой холбоотой нөхцөл байдлыг харгалзан сүм, хийдийг бүртгэхээс татгалзах зарим нөхцлийг хуульчилан тогтоох, Гуравдугаарт, шашны байгууллагын эрх зүйн байдлыг оновчтой байдлаар тодорхойлох шаардлагатай. Тухайлбал, шашны байгууллагын тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг оновчтой болгох, улмаар сүм, хийдийн дүрэмд тусгасан байх зүйлийг нарийвчлан заах болно. Мөн шашны байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгон, стандартыг нь тогтоож, түүнийг нь стандартын төв байгууллагаас баталгаажуулж байх. Түүнчлэн тэдгээрийн хамба лам, пастор зэрэг тухайн байгууллагыг тэргүүлж буй этгээдэд тавих шаардлагыг хуульчилах нь зүйтэй гэж үзэв. 
Дөрөвдүгээрт, шашны байгууллагын зөвшөөрөл олгох асуудалтай холбогдсон харилцааг шинэчлэн тогтоох, 
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны байшинд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа шашны байгууллагын үйл ажиллагаа, зан үйл явуулахыг хориглохоор хуульд нэмэлт оруулах болно. Мөн “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж шашны байгууллагуудыг шинэчилсэн бүртгэлд хамруулж, нэгдсэн бүртгэлийн сантай болно. 
Түүнчлэн хуулийн төслийн талаар аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Эвангелийн Эвсэл, Монголын мусульман нийгэмлэгүүдийн холбооноос ирүүлсэн саналуудыг нарийвчлан судалж, хуульчилан тогтоох боломжтой заалтыг төсөлд тусгажээ. 
Гэхдээ бөөгийн байгууллагуудтай уулзаж байсангүй. УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж, шашины асуудлаар боловсруулан өргөн барьж байгаа хуулийн төсөлд Монгол уламжлалт бөө шүтлэгийн талаар саналаа танилцууллаа. 
Д.Хүрэлбаатар

Бусад мэдээ

Feb 14, 2024 555

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/