БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав. БНХАУ-ын Эрээн хотод Өвөрмонголчууд угтаж авав. Монголын бөөгийн төлөөлөгчид МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг ар Монгол төрийн Их хаан Хувилайн зарлигаар Монгол төрийг төлөөлөн илгээгдсэн алс холын БНАСАУ-ын өмнөд хил дээр орших, Ван мин хаантай зэрэгцэн орших бунханд нойрсох монголын үзэсгэлэнт гуа бүсгүй Ванчиг хатаны бунханд хүндэтгэл үзүүлэхээр явах замдаа БНАСАУ-ын Эрээн хотоор дайран өнгөрсөн билээ. Эрээн хотын галт тэрэгний зогсоол дээр Бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Нарангуа болон өвөрмонголын шүтэгчид сүү, хадагаа барин МБНЭ-ийн төлөөлөгчдийг угтан авч хүндэтгэлийн зоог барьж, аян замын зорилгоо ярилцан, хөөрөлдөв. Монголын бөөгийн төлөөлөгчид Эрээнд нэг цаг болоод цаашдын аян замд зорьсон юм. Өвөрмонголын шүтэгчид тэднийг үдэж, хатаны бунханд өргөх сүү, ааруулын дээжээ өргөн барьсан билээ. БНАСАУ-ын нийслэл Пхеньянд хүрэлцэн ирлээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нарын Монголын бөөгийн төлөөлөгчид БНАСАУ-ын нийслэл Пхеньянд хүрэлцэн ирлээ. Пхеньян хотын төв вокзал дээр Цэцгийн баярын тэмдэглэх хорооны төлөөлөгчид тэднийг угтаж авлаа. Энэ өдөр олон орны зочид хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын төлөөлөгчидийг ирсэн тухай “ Родонг“ буюу “Хөдөлмөр” сонинд фото мэдээ гарсан байна. Төлөөлөгчид БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын төв хэсэгт байрлах “Хаебангсан” зочид буудалд байрласан байна. Түүхийн зургийн төв музей, маркын үзэсгэлэн үзлээ. Пхеньян хотын төв талбайн урд хэсэгт орших Солонгосын бүх үед зурагдсан зургийн түүхийн төв музейг Монголын бөөгийн төлөөлөгчид үзэж сонирхолоо. Солонгосын эртний түүхээс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түүхийн нэн ховор зургуудаас бүрдсэн музейн үзмэр олонд алдартай. Ялангуяа эртний үед хамаарах хэсэг нь бөө мөргөл, савдаг, лустай холбоотой шууд холбогдсон зургууд байдаг. Түүхийн зургийн төв музейг үзэж дуусангуут сүүлийн жилүүдэд шинээр байгуулсан хоёр солонгосын эв нэгдлийг бэлэгдсэн гудамжинд байрлах Олон улсын маркын үзэсгэлэнг үзэж сонирхолоо. Маркын үзэсгэлэнд монголын холбогдолтой хэд, хэдэн марк байлаа.
7
7
8
8
9
9
10
10
20180411_105337
20180411_105337
20180411_105744
20180411_105744
20180411_110900
20180411_110900
1
1
2
2
3
3
4
4
5
5
6
6
Previous Next Play Pause
7 8 9 10 20180411_105337 20180411_105744 20180411_110900 1 2 3 4 5 6

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/