БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав. БНХАУ-ын Эрээн хотод Өвөрмонголчууд угтаж авав. Монголын бөөгийн төлөөлөгчид МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг

Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жил

Боржгины соёлын биет бус өв "Тэнгэр шинжих” уламжлалт зан үйл нь

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Тэнгэр шүтлэгтэн, Монгол туурагтны нэрт туульч О.Цагаанзамтай уулзаж, зоог барив. Өнгөрсөн тавдугаар сард Халимагийн Элстэй хотод анхлан уулзсан хоёр энэ удаа Монголынхоо нийслэл Улаанбаатар хотод уулзсан юм. Тэр үед монголд ирэхээр Сонголын бөөгийн нэгдсэн арга хэмжээнд оролуох талаар ярилцсан байдаг. 

Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар Сайд нарын олон улсын анхдугаар бага хурал АНУ-ын Вашингтон хотноо болж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар оролцов. Хурлыг нээж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенц, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар өг хэлэв. Хурлаар дэлхий дахинд өрнөж буй шашин шүтэх эрх чөлөө тулгараад буй бэрхшээл, шашны урсгал, бүлгүүдийн эсрэг ялгавралан гадуурхахыг таслан зогсоох шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэх явдлыг дэмжих болон цаашид авах арга замыг тодоройлох асуудлыг хэлэлцлээ.

“Олон улсын шашны эрх чөлөөний тайлан-2017 он” илтгэлд МБНЭ-ийн санаачилгаар Монголд шашины үйл ажиллагаанд эрх тэгш бус ялгавартай хандаж, “Завхан аймагт зохион байгуулсан тэдний байгууллагын зан үйлийн ёслолд гишүүдийг нь оролцоход аймгийн удирдлага саад учруулсан” талаар мэдээлэл оруулсан байна. 
Бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар “Энэхүү хурал нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна. Өнөөдөр дэлхий дахинд олон мөргөлдөөн гарч байгаагийн ихэнх нь шашин болоод шашны урсгалууд ялгаатай байдлаас үүдэж байна. Мөргөлдөөнийг таслан зогсоох, ирээдүйд сэргийлэхэд шашны урсгалуудын ялгаа цшашны ойлголтын талаар судлах, танин мэдүүлэх мэдлэг олгох нь чухал юм. Түүнчлэн Монголчууд эрт үеэс олон шашинд адил тэгш хандаж, сүсэг бишрэл, шашин шүтлэгийн эрх чөлөөг хүндэтгэж ирсэн. 
Өнөөдөр ч ардчилсан Монгол оронд шашин шүтлэгийн эрх чөлөө нь суурь үнэт зүйлсийн нэг. Тиймээс сүүлийн жилүүдэд үнэмлэхүй түвшинд хүрсэн шашин шүтэх эрх чөлөөг дээдэлж буй сайн туршлагыг судлах, судалгааны хийх, мөн шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар сэдэвчилсэн эсвэл бүс нутгийн хурал зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэе” гэлээ.
Сайд тус бага хуралд оролцох үерээ төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Энхтайвны корпусын захирал Ж.Олсен, Конгресын Төлөөлөгчдийн танхимийн Гадаад харилцааны холбооны дарга Э.Ройс, Конгресс дахь Америк-Монголын бүлгийг хамтран даргалагч Д.Тайсус болон Конгресс, Америкийн засаг захиргааны албаний хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны болон бүс нутг, олон улсын тавцан дахь харилцан сонирхсон цаг үеийн асуудлуудаар ярилцсан байна.

Япон улсын Китакюүшюү хотноо зохиогдож буй парапауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин, "Рио 2016" олимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарын ээлжит зургаа дахь уулзалт болж, Монголын бөө нарын зуны улиралд зохион байгуулсан ажлууд, гадаад хамтын ажиллагааны талаар дэлэгрэнгүй мэдээлэл хийлээ.

 

Монгол Улсын Ардын жүжигчин Римэдийн Самжид өвчний улмаас таалал төгсч тэнгэрийн оронд заларчээ. МБНЭ-ийн Удирдах бүрэлдэхүүн гадаадад ажиллаад ирэнгүүтээ Талийгаачийн хань, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. .
Римэдийн Самжид нь 1938 онд Ховд аймгийн Жаргалант Сагсай сумын нутаг Хөх хэрц гэдэг газар төржээ. Бага насаа аав ээжийн гар дээр өсөн хүмүүжиж байгаад 1955 онд Баян- Өлгий аймагт Хөгжимт Драмын театр анх байгуулагдахад бүжгийн урлагтай гараагаа эхэлсэн түүхтэй. Энэ үеээс хойш 50 гаруй жил тус театрт бүжигчин, гоцлол бүжигчин, бүжгийн багш зэрэг ажил эрхэлж байх хугацаандаа олон арван бүжигт гоцлон бүжиглэжээ. 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/