Уншиж байна...
zxc4444
zxc4444
zxc4445
zxc4445
zxc4446
zxc4446
Previous Next Play Pause
zxc4444 zxc4445 zxc4446

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын ЭСЯ-наас зохион байгуулсан баярын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга П.Анужин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар оролцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн түүхэн ой энэ онд тохиож буйг цохон тэмдэглээд Монгол Улс БНАСАУ-тай тогтоосон түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг онцлов.
Мөн Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, найрамдлын нийгэмлэг, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо. Тэрээр БНАСАУ-д 2004 оноос хойш олон удаа зочилсон байдаг.

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 08:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.
Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов.
Төрийн золголтын дараа Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл, бичгийн шинжлэх ухааны доктор, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.

Эрхэм хүндэт Тэнгэр шүтлэгт Монгол туургатан нараа, Та бүгдэд айлчлан ирж буй Луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын тэнгэр шүтлэгтэнүүд өнгөрч буй 2023 онд Нэгдсэн их тахилгаа Их газрын чулуунд хийж, тулгарч буй асуудлаа тэнгэртээ мэдүүлж, гол асуудлаар тусгайлан зорилтод тахилга хийсэн билээ.
Тусгайлан хийсэн зорилтод тахилга нь эх орон, эх нутаг, онгон сайхан байгаль, өвөг дээдэсээс уламжлан ирсэн амгалан байдлын төлөө залбирал үйлдэхээс өөр аргагүй байдал үүсч байгаад санаа зовж хийгдсэн билээ.

ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД А.ЕВСИПОВ МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ

2023 оны 12-р сарын 28, Нийгэмдээ үзмэрч, оюун санааны хөтөч хэмээн хүндлэгддэг Перугийн бөө нар жил бүр 2024 оныг урьдчилан таамаглах зан үйлийг хийдэг. Уламжлалт арга, практикийг ашиглан тэд уугуул иргэдийн итгэл үнэмшил, орчин үеийн асуудлын мөн чанарыг агуулсан дэлхийн болон бүс нутгийн янз бүрийн үйл явдлуудыг урьдчилан таамагласан.
Аргентины улс төрийн уур амьсгалыг урьдчилан таамаглах Улс төрийн салбарт бөө нар Аргентины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хавьер Майлейгийн өмнө хүнд хэцүү зам байгааг таамаглаж байна. Лима дахь ариун толгод дээр болсон зан үйлийн үеэр хийсэн энэхүү таамаг нь удирдагчийн ерөнхийлөгчийн албан тушаалд тулгарч болзошгүй сорилт, зовлон зүдгүүрийг тусгасан болно.

Улаанбаатар хотоос онгоц хөөрлөө. Хоёр цаг орчим нисээд Бээжинд бууна. Олон удаа зорчихдоо бодож байсан зүйл, фото сурвалжлага хийнэ дээ гэж. Онгоц хөөрөх үед харанхуй нөмөрсөн байлаа.
Онгоцны нисэлтийн барагцаагаар монгол улсын хилийг давлаа. Энэ удаагийн нислэгээр олон жил дотроо бодож явсан санаагаа хэрэгжүүллээ. Тэр нь агаараас зураг авах, уужим зайг үзэгчиддээ харуулах хүсэл байсан юм.
Хамгийн гол нь Бээжин хүртэл тэнгэр үүлгүй цэлмэг байсан нь эхний боломжийг олгов.

2023.02.10-ны өдөр
Монголын бөөгийн Нэгдсэн Эвлэлийн удирдлагын төлөөлөл Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж, Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, гэмтсэнд Турк Улсын ард түмэнд Мөнх тэнгэрээ шүтдэг, Монгол бөөгийн төв байгууллага Монголын Бөөгийн Эвлэлийн гишүүд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа илэрхийллээ.
Манай гишүүд энэхүү байгалийн гамшигт нэрвэгчдэд зориулж нэгдсэн залбиралыг хийлээ. Энэ хүнд цаг мөчид бид Туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Туркын ард иргэд бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа өвлүүлэн уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон арван бүтээл туурвин ард түмнээ соён гэгээрүүлэх болон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан,

Бусад мэдээ

Feb 14, 2024 526

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/