Уншиж байна...

Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын Пеннсильван мужид орших Мүүний шашны сүмд олон зуун хос цуглаж гэрлэлтээ баталгаажуулахдаа бүгд AR-15 загварын хагас автомат буу барьсан байв.Сүмийнхний үзэж байгаагаар галт зэвсэг нь Библийн сударт дурдагддаг “төмөр ташуур” мөн бөгөөд хүн төрөлхтнийг гай гамшгаас хамгаалахаар бүтээгдсэн зүйл гэнэ. Тиймээс зэвсгийг адислан өргөмжлөх ёслол үйлдсэн нь энэ гэнэ.

Тэд энэ үйлдлээрээ Америк даяар хэлэлцэж байгаа галт зэвсгийн асуудалд өөрийн байр суурийг илэрхийлж байгаа ажээ. Саяхан Флоридагийн дунд сургуульд гарсан аллагын хэрэгт энэхүү AR-15 бууг ашигласан юм.
Сүмийн гол санваартан нь Шон Мүүн гэгч бөгөөд энэхүү шашны урсгалыг үүсгэн байгуулагч Сүн Мюн Мүүний хүү ажээ.
Тэр хэвлэлд ярихдаа “Бурхан хүмүүст галт зэвсэг эзэмших эрх өгсөн бөгөөд үүгээр өөрийгөө болон бусдыг хамгаалах ёстой” хэмээн тайлбарласан байна.
Ажиллагааны үеэр сүмийн гадна галт зэвсгийн эсрэг тэмцэгчид цугларч, эсэргүүцлээ илэрхийлсэн бол цагдаа нар хамгаалалтад гарсан байв.
Сүмд ирэгсэд үүдэнд нь буугаа цэнэггүй болохыг шалгуулан нэвтэрч байжээ.
Флоридагийн аллагын дараа АНУ даяар жирийн иргэд галт зэвсэг эзэмшихийг хориглох талаар өргөн маргаан дэгдээд байгаа юм.

Бусад мэдээ

Feb 14, 2024 559

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/