Уншиж байна...

Хаврын цэцэг дэлгэрсэн энэ өдрүүдэд Пхеньянд Монголын төлөөлөгч нар өргөн бүрэлдэхүүнтэй иржээ.
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Амарбаясгалан ахалсан МАН-ын төлөөлөгчид, БНАСАУ-д хүрэлцэн ирсэн байв.

Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ри Сү Ён нартай уулзаж хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр намын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ агуулга хэлбэрээр баяжуулах талаар санал солилцсон байна.
Мөн хаврын цэцгийн баярын олон улсын урлагын наадамд оролцохоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид хүрэлцэн иржээ. Тэд урлагын наадмын хэд, хэдэн төрөлд өрсөлдөхөөр бэлтгэсэн байна.
Монгол улс, БНАСАУ нь 1948 оны 10-р сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй ба дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойн хүрээнд болон БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен-ий мэндэлсний 106 жилийн ойг угтан зохион байгуулсан “Нарны баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын төлөөлөгчид болон гадаадын зарим орны зочид төлөөлөгчид, Пхеньян дахь гадаад улс орнуудын элчин сайдууд мөн оролцсон байна.

Бусад мэдээ

Mar 30, 2024 105

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/