http://www.zoofirma.ru/

Тель-Авив хотын тойргийн шүүх өөрийгөө үзмэрч хэмээн итгүүлж, нийт гурван хохирогчоос 472 мянган шекель залилсан этгээдийн хэргийг авч хэлэлцжээ.

Өдгөө 51 настай Офра Франжил орон нутгийн сонинд зар өгч өөрийгөө хараал жатга хариулж, гэр бүлийн бат бөх холбоог сайжруулна гэж сурталчилгаа хийжээ.

 

Офра Франжил өөрийнхөө үйлчлүүлэгчдэд нэгэн төрлийн заналхийллийг үзүүлж байсан нь тогтоогдсон байна. Хэрэвзээ түүнд хараал жатга хариулсных нь төлбөрийг өгөхгүй бол тухайн үйлчлүүлэгч төд удалгүй үхнэ гэж айлгадаг байжээ.

Эх сурвалж www.wikimon.mn