http://www.zoofirma.ru/

ОХУ-ын Халимаг Улсад болох “Дэлхийн Монгол Туургатны Соёлын Их Наадам”-д оролцохоор Монголын төлөөлөгчид Улаанбаатар хотоос хөдөллөө. Их наадам нь ОХУ -ын Халимагийн Элстэй хотод 5 сарын 11,12,13,14-ны өдрүүдэд болно.


Нийт 38 хүний бүрэлдэхүүнтэй баг олон улсын наадамд оролцох юм. Энэхүү арга хэмжээнд Монгол туургатнууд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж оролцох бөгөөд соёл, язгуур урлагийн солилцооны хамгийн өргөн хүрээтэй наадам зохиогдох гэж байна.
Халимагийн Тэнгэр шүтлэгтэнгүүдийн урилгаар МБНЭ-ийн 7 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл “Дэлхийн Монгол Туургатны Соёлын Их Наадам”-д оролцох бөгөөд дараа нь өмнө нь Тахилга хийж, бөөлж байсан газарт Тэнгэрийн зан үйл хийнэ.