http://www.zoofirma.ru/

Халимагийн тэнгэр үзэлтэн Басан Захарович монгол иржээ. Би хамгийн сүүлд Халимагийн Элстэй хотод уулзаж, мөнх тэнгэрийн төлөө зүтгэлийг үнэлж Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар шагнаж билээ. Бидний хувьд бусдын хөдөлмөрийг үнэлэх өөр зүйл алга даа.


Энэ удаа Басан Халимагийн нутгаас өөрийн унаатайгаа ирсэн байв. Нэгэнт унаатайгаа ирсэн болохоор гэргий, хүүхдүүдтэйгээ хамт иржээ. Цөөнгүй удаа уулзаж санал үзэл бодлоо ярилцав.
Цонжин болдогт Чингис хааны их хөшөөнд, тэрэлжээр гэр бүлийн хамт аялсан билээ. Дараа нь монгол хоолны газарт орж, тэнгэр үзлийн талаар санаа бодлоо ярилцсан.
Улаанбаатарын ойролцоо орших Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргалын онгодын өргөөгөөр зочилсон билээ. Удган маань монгол уламжлалт цагаан идээ, хоолоор зочиноо дайлж, хамтдаа нэг өдрийн өнгөрөөсөн билээ.
Тэрээр нутагтаа очоод сэтгэгдэлээ бичжээ. “ Найзууд аа, миний олон тайланг энэ сайхан, сайхан сэтгэлтэй Доржготовын Жаргалсайханы ачаар хийсэн гэж хэлмээр байна. Миний бодлоор энэ бол хамгийн зочломтгой хүн. Энд байх хугацаанд олон амралтын өдрийг хамтдаа өнгөрөөсөн. Хэрвээ тэр хүн байгаагүй бол бид ч, зарим талаар та бүхэнд энэ өвөрмөц улсыг мэдрэх хэмжээнд Монголыг харахгүй байсан байх.
Хэдий хөл нь хугарсан байсанч бидэнд эелдэг хандаж, зочилж байсан. Жаргалсайхан ах бидэнтэй хаа сайгүй аялдаг, бүх аялалд бид дагалдан явдаг, шилдэг хөтөч байсан. Ер нь энэ сайн хүнтэй танилцаж, таалагдаж байгаарай.” Гэж бичжээ.

5
5
20220807_111417
20220807_111417
20220807_111704
20220807_111704
20220807_120415
20220807_120415
20220807_132906
20220807_132906
20220813_184304(0)
20220813_184304(0)
20220818_144720
20220818_144720
zxc1288
zxc1288
2
2
3
3
4
4
Previous Next Play Pause
5 20220807_111417 20220807_111704 20220807_120415 20220807_132906 20220813_184304(0) 20220818_144720 zxc1288 2 3 4