http://www.zoofirma.ru/

Одоогоос гурван жилийн өмнө АНУ-д үрчлэгдсэн монгол охидыг гэрийн хорионд хийж, тамлан зовоож байсан талаар гадны хэвлэлүүд иш татан өгүүлжээ.

“WANE-TV“ “Fox-59” гэх мэт америкийн томоохон телевизээр “Өсвөр насны хоёр охинг хичээлд нь явуулалгүй, хооллож ундлалгүй гэртээ хорьж, тамлан зовоож байсан хэрэгт буруутган цагаан арьстай эмэгтэйг баривчилсан талаар дурджээ. АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллер гэгч өсвөр насны хоёр охинг тааламжгүй нөхцөлд, хоол ундгүй удаан хугацааны турш хорьж, зодож, жанчиж байсныг хөршүүд нь мэдээд цагдаад хандсан байна. Цагдаагийнхан өнгөрсөн сард энэ талаар мэдээлэл хүлээн авч, гүйцэтгэх ажиллагаа явуулсны үрд дүнд түүний үйлдсэн жигшүүрт хэргийг илрүүлжээ. Эх сурвалжийн мэдүүлснээр өмхийрсэн үнэртэй байшингаас эцэнхий, бохир ази охин гарч ирсэн. Охидын нэг Хятадаас ирсэн бол нөгөө нь Монгол охин байж. Охид “Бид хоёр зөвхөн шуудан, сонин авахаар гарах л зөвшөөрөл өгдөг байсан” гэж мэдүүлжээ. “WANE-TV”-ийн баримтаас үзэхэд, цагдаа нар өрөөнүүдээс их хэмжээний хар үснүүд, хадаастай суран бүс, гав, бороохой зэргийг олсон байна. Охидыг “Хүүхэд хамгааллын газар”-т аваачин халамжлаж байгаа гэнэ. ХМТ-оос Мэри Хеллерийг цагдан хорьж, охидыг хүчирхийлж байсан хэргээр шалгаж байсан ч энэ этгээд яаж шийтгүүлсэн түүний гарын шүүс болж байсан монгол охины ирээдүй юу болсон нь бүрхэг хэвээр хоцорсон. Сэжигтэн Мэри Хеллер хүнд өвчний улмаас гэрээ цэвэрлэж чадахгүй байснаа хүлээн зөвшөөрсөн ч охидыг зодон, хорьж байснаа үгүйгэжээ. Ингэхээр гаж донтон Мэрийгийн гарт яагаад монгол охин орсон юм бол? гэдэг талаар манай хууль хяналтынхнаас авахуулаад Хүүхэд хамгаалах байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, ТТБ-ууд ч таг чиг өнгөрсөн нь харамсалтай...Энэ талаар Монгол төр юу ч дуугарсангүй нүдэн балай чихэн дүлий өнгөрсөн. Өнөөдрийн байдлаар АНУ, Европ бусад оронд Монголын 3000 орчим өнчин хүүхэд үрчлэгдсэн гэсэн тооноос өөр тодорхой мэдээлэл эрх баригчдад алга!!!

Bayar Gerelee