http://www.zoofirma.ru/

Евро-2024 тэмцээний урьдчилсан шатны тоглолт дээр ийм нэгэн явдал болсоныг эргэн дурсаж байна. Румыны шигшээ баг Беларусыг талбайдаа хүлээн авч, 2:1 ялалт байгууллаа.
Бидэнд огт хамаагүй үйл явдал ч энэ тоглолт дээр Монголтой холбоотой нэгэн явдал болов.
Румын, Унгар улсууд хөрш орнууд. Эрт үеэс газар нутгийн маргаантай, нэг нэгэндээ дургүй ард түмэн. Румынчууд Унгарыг хатгах, доош хийх боломжийг алддаггүй. Беларустай хийсэн тоглолтод ч тэд өдөөн хатгасан. Гэхдээ Беларусыг биш Унгарыг.


Хөгжөөн дэмжигчид Монголын газрын зурагтай том плакат гарган, багаа дэмжсэн нь унгарчуудад хандан "Та нар Европт Монголоос ирсэн шүү дээ" гэж хэлсэн хэрэг байлаа. Зурагт хуудас дээр “Агуу Унгарын түүхээс харахад” гэж бичсэн байв.
Харин цэнгэлдэхэд ирсэн беларусь фэнүүдэд энэ зурагт хуудас таалагдсангүй. Тэд "Татар Монголын дарлалд хамгийн их зовсон ард түмэн бол манай ард түмэн" хэмээн хашгарч, шүгэлдсээр зурагт хуудсыг хураалгаж чаджээ.
М.Сугар-Эрдэнэ