http://www.zoofirma.ru/

Эрхэм хүндэт анд найзууд аа
Та бүхэндээ айсуй шинэ 2024 оны баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлье.
Өнгөрсөн он Орос-Монголын харилцааны хувьд маш үр дүнтэй байлаа. Бидний иж бүрэн стратегийн түншлэл бүх салбарт эрчимтэй үргэлжлэн хөгжиж, өндөр, дээд түвшний хэд хэдэн уулзалт болж, хоёр талын парламент хоорондын комиссын анхдугаар хуралдаан болон Засгийн газар хоорондын комиссын ойн 25-р хуралдаан үр дүнтэй болж өнгөрлөө.

Ирэх онд бид Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой, мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар буй Орос-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой зэрэг түүхэн чухал ойг өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Бүх монгол найз нөхдөдөө эрүүл энх, сайн сайхан, гэр бүлийн аз жаргалыг хүсэн ерөөе. Шинэ оны мэнд хүргэе.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд А.Н.Евсиков