http://www.zoofirma.ru/

1961 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Статистикийн товчооноос "тус ӨЗО-ы Монголчуудын тоо 1 сая 213 мянгад хүрсэн нь 1947 оны үзүүлэлтээс 45.79%-иар өссөн байна" гэж мэдээлж байжээ.
БНХАУ-ын долоо дахь удаагийн улсын тооллогын дүнгээр, 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 00 цагийн байдлаар ӨМӨЗО-ны байнгын хүн ам 24 сая 49 мянга 155 болсон байна. 2010 оны 6 дахь удаагийн тооллогоор 24 сая 706 мянга 321 хүн байсантай харьцуулахад тус ӨЗО-ы байнгын хүн ам 657 мянга 166 хүнээр буюу 2,66%-иар буурч, жилийн дундаж өсөлт -0,27%-д хүрчээ. Тэдгээрийн дотор хан хятадууд 18,935,537 буюу 78,74%; Монголчууд 4,247,815 буюу 17.66%; бусад үндэстний цөөнхийн хүн ам 865,803 буюу 3.60%-ийг эзэлж байна. 2010 оны 6 дахь улсын тооллоготой харьцуулахад Хан Хятад 715,150 ихээр буюу 3,64%-иар буурсан; Монголчууд 21722 ихээр буюу 0.51%-иар өссөн бол бусад үндэстний хүн ам 36262 хүнээр буюу 4.37%-иар өссөн байна.
"Хятадын статистикийн эмхэтгэл-2021 "-д дурдсанаар Хятад дахь Монголчуудын тоо 6,290,204-д хүрчээ.

Enkhtur Lkhagva