http://www.zoofirma.ru/

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хүсэлтээр БНАСАУ-ын ЭСЯ-ны зөвлөх Ким Сөк Хо болон “KUMRUNG” CO.IDT компаны Ерөнхий захирал Пак Мин Донг нартай уулзав. Д.Жаргалсайхан нь Монгол Улсад “ЖҮСӨНЬ” нийгэмлэгийг анхлан үүсгэн санаачилж байгуулан хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ хүрээнд БНАСАУ-ын Нийгмийн ухааны Академийн Солонгосын Холбооны урилгаар БНАСАУ-д албан ёсны айлчлал хийж байсан билээ. Өнгөрсөн хугацаанд БНАСАУ-ын Нийгмийн ухааны Академийн Солонгосын Холбооны төлөөлөгчдийг Монголд хийсэн албан ёсны айлчлалын үеэр байнга уулзаж, ажил төрлийн холбоотой ажиллаж ирсэн билээ.

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь уулзалтын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд МБНЭ-ийн гишүүдийн гаргасан хүсэлтийн дагуу зам болон барилгын чиглэлээр “KUMRUNG” CO.IDT компанитай хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
БНАСАУ, Монгол Улс нь өнө эртний түүхэн хамтын уламжлалт харилцаатай ард түмэн юм. Түүний тодорхой нэг илэрхийлэл нь БНАСАУ-ын нутагт байдаг Монгол хатны дурсгалд зориулсан цогцолбор бөгөөд түүнд МБНЭ-ийн гишүүд Бөө нар хүндэтгэл үзүүлэх боломжийн талаар БНАСАУ-ын ЭСЯ-нд хүсэлт тавив. Уг хүсэлтийг зохих байгуулагуудад уламжилж, судалж үзээд хариу өгөхөө илэрхийлэв.