Уншиж байна...

Дэлхий дээрх хачирхалтай барилга байгууламжийн тоонд Винчестер цайз зүй ёсоор ордог аж. 110 жилийн турш огт нээгдээгүй нэгэн өрөөг саяхан эрдэмтэд энэ барилга дотор олсон байна. Винтов бууг зохион бүтээгчийн хүүгийн бэлэвсэн эхнэр Сара Винчестер 1884 онд энэхүү харшийг бүтээн байгуулжээ. Нөхрөө нас барсны дараа Сара “талийгаачийн сүнстэй холбож өгөхөөр амласан” үзмэрчид хандахаар шийдсэн байна.

Саратай тохиолдоод буй бүх таагүй зүйлс нь галт зэвсэг зохион бүтээсэн өвөг Винчестертэй холбоотой талаар “нөхрийнх нь сүнс” хэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тэдний гэр бүлийн ургийн модонд хараал шингэсэн аж.
Ингээд эвгүй асуудлуудаас зугтаж чадах ганц арга нь винтов буугаар хөнөөгдөгсдийн сүнсийг тайтгаруулах зорилгоор энэхүү хачирхалтай харшийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал байсан гэнэ.
Өөр нэг хувилбар нь, энэхүү байшингийн хачирхалтай төлөвлөлтийг хий үзэгдлүүдийг төөрөлдүүлэх зорилгоор Сара байгуулсан гэлцэнэ.
Винчестер харш нь үнэхээр өвөрмөц зохион байгуулалттай аж: Түүн дотор 40 гаруй шат байдаг бөгөөд зарим шат нь хаашаа ч хөтөлдөггүй, мөн 2000 гаруй хаалга байдгаас зарим нь ямар ч өрөөнийх биш гэх мэт.
Саяхан мэргэжилтнүүдийн баг тэрхүү байшин дотор нэг шинэ өрөөг нээн илрүүлжээ. Уг нь тэр байшин 160 өрөөтэй юм байна. Шинээр олсон өрөөн дотор эртний эд зүйлс, оёдлын машин, зургууд байсан бөгөөд Сара Винчестер 1906 онд газар хөдлөлтийг энэ өрөөнд хүлээж байсан байх хэмээн судлаачид таамаглаж байгаа аж.
Д.Мигаа

Бусад мэдээ

Mar 30, 2024 105

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/