http://www.zoofirma.ru/
 
Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд ажиллах бидний нэг зорилт бол нутгийн улаач нартай уулзаж санал бодлыг сонсох байсан. Тиймээс энэ суманд МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүнээс МБНЭ-ийн Залуучуудын көвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Цэндсүрэн, Монгол бөөгийн удган Хүнбиш нар ажилласан билээ.
Монгол бөөгийн уламжлалаа авч яваа болон улаачийн залгамж халаа болсон 30 гаруй иргэд, улаач нартай ганцаарчилсан болон хэсэгчилсэн уулзалт ярилцлагууд хийгдсэн.
Монгол бөөгийн тэргүүн зайран Төмжий өөрийн галын болон шавь нараа цуглуулан уулзсан. Монгол бөөгийн тухай болон зэргэлдээ суманд хийгдсэн бөөгийн холбоотой мэдээ, мэдээллүүдээ танилцуулсан.
Харин Монгол бөөгийн их зайран Моко өөөийн гэртээ хүлээн авч шавь нараараа МБНЭ-ийн гишүүдийн эгнээн өргөжүүлж, монгол бөөгийн байгууллагуудын хөгжил дэвшил, бөөгийн зан үйлийн талаар дэлэгрэнгүй ярилцаж, санал бодлоо солилцож, хамтран ажиллах боломж, бололцоогоо зөвшилцлөө.
Мөн 2020 онд Хөвсгөл далайд хийгдэх “Мөсний баяр”-ын арга хэмжээнд оролцох талаар ярилцсан билээ. Энэ арга хэмжээнд Хөвсгөл аймгийн нутагт амьдардаг бөө нар идэвхтэй оролцож, хамтран ажиллах асуудлыг хөндлөө.
Галын тахилгын үеэр монгол бөөгийн уламжлалыг авч яваа, бөөгийн түүхэнд мөрөө үлдээсэн зайран Б.Эрдэнэ-Очир, С.Ганбат, удган Сайнцэцэг нарт мөнх тэнгэрийн төлөө “шонхор” медалиар шагнасныг гардуулсан билээ.
Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд ажиллах явцад гадаадын жуулчид болон судлаач 20 гаруй иргэдтэй уулзаж ярилцлаа.
МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн томилолтоор ажиллах явцдаа гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж чиглэлээр идэвхтэй ажиллаа.
 
20190817_204951
20190817_204951
20190817_205050
20190817_205050
20190817_213156
20190817_213156
20190818_120517
20190818_120517
DSC_6731
DSC_6731
DSC_6756
DSC_6756
1
1
20190817_160944
20190817_160944
Previous Next Play Pause
20190817_204951 20190817_205050 20190817_213156 20190818_120517 DSC_6731 DSC_6756 1 20190817_160944