http://www.zoofirma.ru/
Халх голын дайны 80 жилийн ойг Чойбалсан хот өндөр хэмжээнд бэлтгэж өнгөрүүлэхийг эрмэлзсэн байна. Гэвч цаг хугацааны хувьд бага зэрэг хоцорсон бололтой. Учир нь Чойбалсан хотын гол замууд засвартай байсан нь нэг л сэтгэл тавгүйтүүлж байлаа. Хөвсгөлийн замын цагдаа өөрийн нутагт болох наадамд оролцохоор очсон зорчигчдод бүсээ зүүхийг сануулж, дүрмээ  баримтлахыг анхааруулж, сайхан баярлахыг ерөөгөөд явуулж байсан бол Чойбалсан хотыг замын цагдаа зогсоогоод шууд л торгоно хэмээн “заналхийх” нь баярын сэтгэлийг унагачих юм билээ. Харилцаа гэдэг бол чухал зүйл, баярын өдөр жижиг зүйлийг өршөөж байна гэдэг наадамчин монголчуудад бас сэтгэлийн дэм билээ.
 

Шөнийн Чойбалсан хот гэрлэг чимгэлээр өвөрмөц сайхан харагдаж байлаа. Монгол цэргийн ялалтын хөшөөнөөс эхлэн баярын өнгө сэтгэгдлийг сэргээнэ. Өнгөрсөн жилүүдэд хот цөөнгүй шинэ барилгаар өргөжин тэлжээ.
Халх голын дайны дайны үед Чойбалсан хот цэргийн байлдааны ажиллагааны чухал төв байсан юм. Японы цэргийн агаарын цохилтод өртөж байсны тэмдэг болгож босгосон хөшөө Чойбалсан хотын хуучин төв хэсэгт өнөөдөр өнгөрсөн түүхийг бидэнд сануулах мэт харагддаг.
Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн сум, сум нь 10 багтай, 12,0 мянган өрх, 41,7 мянган хүн амтай, нийт хүн амын 48 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд амьдардаг. Чойбалсан хотын хэмжээнд 2010 оны байдлаар 5 давхар тохилог орон сууц 56 байна. Мөн Дорнод Монголын дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Шаталсан сургалттай Техник технологийн сургуульд /ШСТТС/2600 гаруй оюутан,сурагчид суралцаж, ажиллах хүчин бэлтгэж байна. Үүнээс гадна соёл урлаг, спортын байгууллагууд болох Музей /байгалийн болон уран зургийн/, Хөгжимт Драмын театр, Дамдинсүрэнгийн нэрэмжит төв Номын сан, Спортын ордон /баригдаж байгаа/ зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хотод Дулааны цахилгаан станц, Адуунчулууны нүүрсний уурхай, “Дорнод” мах импекс, савангийн үйлдвэр, “Дорнод” гурилын үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний зэрэгцээ хүнс, оёдол, арьс шир, модны чиглэлийн олон жижиг дунд үйлдвэр, 1000 орчим худалдаа, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
1
1
2
2
3
3
4
4
20190827_142818
20190827_142818
20190827_143000
20190827_143000
20190827_180147
20190827_180147
20190827_180551
20190827_180551
20190827_180734
20190827_180734
20190827_181015
20190827_181015
20190827_181044
20190827_181044
20190827_181101
20190827_181101
20190827_181925
20190827_181925
20190827_182344
20190827_182344
20190827_182605
20190827_182605
20190827_182702
20190827_182702
20190827_182719
20190827_182719
20190827_182748
20190827_182748
20190827_182849
20190827_182849
20190827_183210
20190827_183210
20190827_183246
20190827_183246
20190827_184030
20190827_184030
20190828_214848
20190828_214848
20190829_083802
20190829_083802
20190827_183959
20190827_183959
Previous Next Play Pause
1 2 3 4 20190827_142818 20190827_143000 20190827_180147 20190827_180551 20190827_180734 20190827_181015 20190827_181044 20190827_181101 20190827_181925 20190827_182344 20190827_182605 20190827_182702 20190827_182719 20190827_182748 20190827_182849 20190827_183210 20190827_183246 20190827_184030 20190828_214848 20190829_083802 20190827_183959