http://www.zoofirma.ru/

Халх голын ялалтын 80 жилийн ойгоор Дорнод аймгийн Сүмбэр суманд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан очиж, шинэ тосгоны бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, Орос-Монголын хамтын хөрөнгө оруулалтаар бүтсэн барилга байгууламжтай танилцсан билээ.
Дорнод аймгийн Сүмбэр сумын засаг дарга х.Хүрэл-Эрдэнэтэй уулзах явцдаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан сонин дурсамж ярина билээ. Тэр нь шилжилтийн үеийн хүндхэн үед Сумбэр суманд тохиолдсон сонин тохиолдолыг дурссан юм. 


Нэгэн удаа 1990-ээд оны дунд үед Сүмбэр суманд ажиллах явцад сумын засаг дарга нь сумын төрийн албан хаагчдын гурван сарын цалинг олголгүй хувьдаа ашиглан эргэлдүүлж байсан ноцтой зөрчил илэрч билээ.
Суманд ажиллах явцдаа сумын засг даргыг нь хайж, эхнэрийнх ажилладаг банкны салбарт гаднаасаа түгжүүлсэн шиг нуугдаж байхад нь олж уулзаж, гаргасан зарчлийг нь “улайлгаж” байж билээ. Сумын нийт ажилчидын олон сарын цалинг олголгүй хувьдаа ашиглаж байсан хэрэг улмаар дээд удирдлагуудад танилцуулагдаж, тэр үеийн Дорнод аймгийн засаг дарга Одбаяр, \одоо Үндсэн хуулийн цэцийн дарга\ газар дээр нь ирж ажиллаж, хариуцлага алдсан сумын засаг даргыг өөрчилж байж билээ.
Шилжилтийн үед энэ суманд ийм явдал гарч байсан түүхтэй ажээ. Одоо энэ бүхэн түүх болон үлджээ. Харин шинэ тосгоны шинэхэн барилгуудад эзэн болж, нээлтийг нь хийнэ гэдэг онцгой азтай тохиолдол билээ. Тэр үеэс хойш шинэ үеийнхэн Халх голын ялалтын баяраар шинэ тосгоны нээлтийг хийх хувь тохиосон ажээ. Ийм тохиолдол хүний амьдралд тэр бүр тохиогоод байдаггүй билээ.
   Д.Хүрэлбаатар