Уншиж байна...

Цаг хугацааны хувьд дахин давтагдашгүй үйл явдал болж өнгөрөв. Монгол Улсын хоёр Ерөнхий сайд БХИС-ын Цэргийн улс төрийн ажилтан бэлтгэдэг тэнхимээс төрүүлсөн тэр хамт олон энэ ажиллагааг зохион байгуулсан билээ. Баярын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд асан Амаржаргал, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалахын сайд асан Сономпэл, ЗХЖШ-ийн дарга асан Дашзэвэг, Ц.Тогоо, Бямбажав, одоогийн дарга Даваа нар нар ирсэн байлаа.

Зэвсэгт хүчний генерал, офицер, энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууд, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчид, Батлан хамгаалахын алба хаагчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний үе үеийн төлөөлөл “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяраа “Цэргийн андууд” дурсамж, уулзалт, хүндэтгэлийн хүлээн авалт хийж тэмдэглэлээ. Ийм өргөн олон оролцсон ажиллагаа ойрын 40 жилд болоогүйгээр онцлог гэж хэлж болно. МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхий сайд асан Амаржаргалтай ЦНДС-д нэг өрөөнд 2 жил хамтдаа ажилласан, Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ЦНДС, Удирдах зөвлөлд хамт ажиллаж байжээ.
Төрөл мэргэжлийн цэрэг, улс төр, ерөнхий цэрэг, танк, их буучид, авто, ар тал, барилга, инженерийн төлөөлөл мэндчилгээ ая дууны дээжээ өргөн билээ. Мөн биднээс цөөнгүй хэсэг Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн бүрэлдэхүүнд алба хааж байгаа билээ. Тэд хүрэлцэн ирсэн байна лээ. Үе үеийн өргөн олныг хамарсан баярын цэнгүүнд хуран цугларсан олон хамт өнгөрүүлсэн цэргийн албаны хугацаагаа дурсан нэг үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүйн гурван цагийн хэлхээст түүхэнд хамгийн тод мөрөө Монгол цэрэг бштээсэн түүхтэй. Хүннү гүрнээс улбаатай эрэлхэг баатруудын аугаа их сүр хүчийг залгамжлан Их Монгол Улсыг байгуулсан, Монгол цэргийн сүр хүч, байлдах урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа таниулсныг олон зууны буурал түүх, намтар өгүүлдэг.
Манжийн дарлалыг эсэргүүцсэн “Үндэсний эрх чөлөөний тэмцэл”, даян дэлхийд туурга тусгаар улсаа зарлан тунхагласан “Ардын хувьсгал”, эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан “Халхын голын дайн”-ы ялалт, “Чөлөөлөх дайн”-д оролцсон баатарлаг үйлс, энх цагийн бүтээн байгуулалтад тэргүүн эгнээд явсан зэрэг нь Монгол Улсын цэрэг, армийн түүхийн нэг хэсэг билээ.
Монгол төрийн төрөө амь насаа зориулсан баатруудын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилтыг Монголын тэнгэр үзэлтнүүд, тэнгэрийн улаач нар дэвшүүлээд гурван жил болж байна. Дэлхий даяар Монголын түүх, цэргийн үйл явдалтай холбоотой 1000 орчим газар байдаг. Улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр залуу үеийнхний эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл олгоход энэ цогцолбор чухал ач холбогдолтой билээ.
Олон зууны баялаг түүх, орчин үеийн шинэ шинэ ололт амжилтаар түүхийн хуудсаа зузаатган, хөгжин бэхжиж буй Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний яруу алдар өнө мөнхөд мандан бадарч, Их эзэн Чингис хааны ариун сүнс, Төрийн минь хар сүлд ивээх болтугай.

Бусад мэдээ

Feb 14, 2024 504

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/