http://www.zoofirma.ru/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны асуудал эрхлэсэн зөвлөх Ц.Хулан, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч, ээлжит дөрөв дэх уулзалтаа хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хуланд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан өнгөрсөн хугацаанд Монголын бөөгийн байгууллагын ажлын явц, бөө мөргөлийн байгууллагуудын хийж буй ажлын талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтаар МБНЭ-ийн удирдлага, Өвөрмонгнолын бөөгийн судлаач, төлөөлөгч нартай хийсэн уулзалт, ярилцлагын талаар танилцуулга хийлээ.
Удахгүй болох БНАСАУ, ОХУ-ын Халимагт болох арга хэмжээнүүдэд МБНЭ-ийн оролцох хугацаа, бүрэлдэхүүн, хийгдэх ажлуудын талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан дэлгэрэнгүй тайлбарлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх И.Хулан МБНЭ-ийн Дээд цэцийн ээлжит хуралдаанд оролцож, санал бодлоо солилцох тухайгаа мэдэгдлээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дараагийн “МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн тавин нэгдүгээр хуралдаан 5 дугаар сард болох бөгөөд хуралдааны бэлтгэлийн хангаад танд хугацаагаа мэдэгдэх болно” гэв.
Б.Цэлмүүн